x

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, алтны ханш өслөө

"Дэлхийн зах зээл дээр алт үнэд орж байна"

Энэ долоо хоногийн даваа гаригт дэлхийн зах зээл дээр алтны ханш өсч, өнгөрсөн дөрвөн долоо хоногийн хамгийн дээд түвшиндээ буюу нэг унц нь 1,320 ам.долларт хүрлээ. Энэ нь АНУ, Европын улсуудын эдийн засгийн хэтийн төлөв, түүнчлэн Холбооны нөөцийн систем /Америкийн Төв банк/ энэ жилийн эцэс хүртэл бодлогын хүүгээ өсгөхгүй гэсэн шийдвэрүүдээс шалтгаалжээ. Хөрөнгө оруулагчид "алт"-нд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэнээр 2,242 тонн-д хүрээд байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, энэ долоо хоногийн даваа гаригт дэлхийн зах зээл дээр алтны үнэ нэг тонн тутамд 1,322.89 ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн баасан гарагийн хаалтын ханшнаас даруй 0.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийнхүү алтны ханш гурван долоо хоног дараалан өсч, 3.2 хувиар нэмэгдээд байна.

Бусад үнэт металл үнэ ч нэмэгдэж эхэллээ. Мөнгө унц нь 3.2 хувиар өсч 15.7 ам.доллар, платини (Монголчууд “платина”-г цагаан алт гэж орчуулж хэлж ярьж хэвшсэн. платина бол алтнаас илүү өндөр температур буюу 2000 хэмд хайлдаг, алтнаас тусдаа үнэтэй биеэ даасан металл.) 6.2 хувиар өсч, унц нь 858 ам.доллар болжээ.

Дэлхийн тэргүүлэх эдийн засгийн хэтийн төлөв байдал, түүнчлэн Холбооны Нөөцийн Сангийн (Америкийн Төв банк) мөнгөний бодлоготой холбоотой үнэт металлын ханш ийнхүү өсч байна. Өнгөрсөн лхагва гаригт болсон Холбооны Нөөцийн Сангийн хуралдааны шийдвэр дэлхийн зах зээлд хоёр ч сюрприз өргөн барилаа.

Нэгдүгээрт, 2019 онд Америкийн төв банкны бодлогын хүү хоёр хувиар өсөх таамаглалтай байсан. Гэвч хуралдаанаас бодлогын хүүг өсгөхгүй байх шийдвэр гарчээ.

Хоёрдугаарт, 2019 онд АНУ-ын ДНБ-ий өсөлтийг 2.3 хувиас 2.1 хувь хүртэл бууруулж тооцсон байна. “Цагаан ордны албан ёсны урьдчилсан таамаглал 3.2 хувь байгаа. Ийнхүү Төв банк болон Цагаан ордны хийсэн тооцооны зөрүү дэлхийн санхүүгийн хямралаас хойш анх удаагаа хамгийн дээд хэмжээндээ хүрээд байна. Холбооны Нөөцийн сангийн хуралдаанаас гарсан шийдвэр ийнхүү алтны зах зээлд эерэг нөлөө үзүүллээ" гэж түүхий эдийн зах зээлийн шинжээчид дүгнэж байна.

АНУ-ын эдийн засгийн хэтийн төлөв байдлыг тодорхойлох статистик үзүүлэлтүүд буурч байгаа нь хөрөнгө оруулагчдыг түгшээж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт энэ оны гуравдугаар сарын аж үйлдвэрийн салбарын урьдчилсан индексийг зарлав. Тус индекс 0.5 нэгжээр буурч, 52.5 нэгж болсон нь сүүлийн 21 сарын хугацааны хамгийн доод түвшин юм. Гэтэл шинжээчид тус салбарын индекс 53.5 нэгж орчим байна гэсэн хүлээлттэй байжээ.

Европын холбооны эдийн засгийн статистик үзүүлэлт ч хөрөнгө оруулагчдыг сандаргаж эхлээд байна. Markit Economics судалгааны байгууллагын урьдчилсан тооцоогоор Евро бүсийн 19 орны үйлдвэрлэл, үйлчилгээний бизнесийн индекс 3-р сард 0.6 нэгжээр буурч, 51.3 нэгж болсон нь өнгөрсөн 6 сарын хувьд хамгийн доод үзүүлэлт юм.

3-р сард хөгжингүй орнуудын PMI(Project Management Institute - аж үйлдвэрийн салбарын бизнес үйл ажиллагааны индекс) дундаж индекс буурсан нь энэ оны эхний улиралд ДНБ-ий өсөлт саарна гэсэн дохио" гэж шинжээчид дүгнэж байна.

Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчийн "алт"-нд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгддэг. Блүүмбергийн тооцоогоор алтанд оруулсан нийт хөрөнгийн хэмжээ 2442 тонн болсон. Энэ дүн сүүлийн гурван долоо хоногт 18 тонноор өсөөд байна. Үүнээс гадна Ройтерс агентлагийн мэдээлснээр, үнэт металл арилжаачдын наймаа, солилцооны гэрээний тоо хэмжээ 16 мянгаас 57.7 мянга хүртэл огцом нэмэгджээ. Ийнхүү дэлхийн эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн нь хөрөнгө оруулагчдын хөрөнгийг алт хэмээх хамгаалалтын актив руу чиглүүлж эхэлжээ.

Зах зээлд хөрөнгө оруулагчид болон зуучлагчид үнэт металлын ханш нэмэгдэхийг хүлээж байна. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд буурахтай зэрэгцээд US Treasuries буюу АНУ үнэт цаасны (АНУ-ын үнэт цаас хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж үздэг бөгөөд бусад хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх удирдамж болдог) хүү буурах магадлал бий. Энэ тохиолдолд алтны ханш унц нь 1350 ам.доллараас давж гарах юм. Ийнхүү 2020 онд дэлхийн эдийн засагт тохиолдож болзошгүй эрсдэлтэй холбоотой дунд болон урт хугацаанд үнэт металлын ханш өсч, ам.долларын ханш суларч магадгүй байдал үргэлжилж байна. Ийнхүү ойрын хугацаанд алтны ханш унц нь 1.4 мянган ам.долларт хүрэх магадлалтай байна.

"Монгол улсын алтны талаар баримтлах бодлого"

Манай улсын хувьд ДНБ-ий 3 орчим хувь, уул уурхайн салбарын орлогын 12 хувь, экспортын орлогын 10 орчим хувийг алтны салбар бүрдүүлдэг. Валютын нөөцийг бүрдүүлдэг чухал ашигт малтмалын тоонд алт орно. Сүүлийн жилүүдэд Монгол банк худалдаж авсан алтаа цэвэршүүлж ойролцоогоор 800 орчим сая ам.доллараар валютын нөөцөө нэмэгдүүлж байгаа юм.

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөл батлагдсанаар өмнө нь зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс алт олборлосны татвар авдаг байсан бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар алт олборлож байгаа бичил уурхай эрхлэгч, хувь хүн бүрээс рояалти /нөөц ашигласны төлбөр/ татвар авах юм байна. Мөн алтны нөөц ашигласны төлбөр өмнө нь борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байсныг хуулийн өөрчлөлтөөр 5.0 хувь болгон өөрчиллөө. Ийнхүү Монгол улсын эдийн засагт чухал ач холбогдолтой “шар металл”-ын асуудлыг ээлжит бус чуулганаар “хам хум” хэлэлцэж яаруу сандруу шийдвэр гараад байна.

УИХ гишүүд өнөөгийн дэлхийн зах зээл дээр өрнөж буй алтны зах зээлтэй холбоотой асуудлаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа нь чуулган дээр тэдний хэлж буй үгнээс маш тодорхой харагдана. Ер нь төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого гуйвамтгай байсныг алтнаас авах татварын хэмжээ хэд хэдэн удаа өөрчлөгдөж байснаас тодорхой харж болно. Тухайлбал, 2006 онд татварыг 68 хувиар нэмэгдүүлснээр таван жилийн хугацаанд алт тушаалт хоёр тонн хүртлээ буурч байжээ. 2010-2013 онд үндсэн 5+5 хувьтай байхад алтны олборлолт таван тонн хүртэл өссөн байдаг. 2014 оны холбогдох хуулиар алтны рояалтын татвар 2.5 хувь болсноор олборлолт 5-22 тонн хүртэл өссөн байна. Алтны олборлолтын хэмжээ татварын зохицуулалт, ачааллаасаа шууд хамаарч ирсэн түүх ийм.

Монголбанкнаас гаргасан мэдээллээр 2019 он гарсаар тушаасан алтны хэмжээ эрс буурчээ. Өнгөрсөн 2018 оны хоёрдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанканд 439.6 килограмм алт тушааж байсан бол энэ оны хоёрдугаар сард 95.9 килограммыг тушаажээ. Ийнхүү алт тушаалт огцом буурсан нь Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээг 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны эхний өдрөөс дуусгавар болсонтой холбоотой юм.

Эдийн засгийн ухааны доктор Раднаасэдийн Даваадорж

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 33 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 50 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 33 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 43 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top