x

“Эрдэнэс-Тавантолгой”-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хороо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж, хувьцааг хадгаламжид бүртгэн авахыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д зөвшөөрлөө.

УИХ-аас 2010 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү 1,072 ширхэгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд Засгийн газар 2012 онд уг хувьцааны хоёр дахь зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд саналын эрхгүй, Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцлийг тогтоож өгсөн юм.

Дээрх хугацаанд хувьцааг “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Компанийн тухай” хуулиуд, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд нийцүүлэн “амилуулж”, эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар Хороо, “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон бусад холбогдох байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, боломжит хувилбаруудыг эрэлхийлсний үр дүнд ийнхүү хаалттай хувьцаат компаниар бүртгэж байна.

Хувьцаат компани болон үнэт цаасыг бүртгэж буйтай холбогдуулан Хороо компанийн хувьцаа эзэмшигчдийн 2018 оны ээлжит бус хурал, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийг сонгосон шийдвэртэй холбоотой маргаантай асуудлууд, иргэд, төрийн бус байгууллага (ТББ)-аас гаргасан гомдлыг нэн даруй шийдвэрлэхийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д үүрэг болголоо гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хаалттай хувьцаат компани /Тайлбар/

Компанийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 3.8-д хаалттай хувьцаат компанийг“...хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг хэлнэ.” гэж тодорхойлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 2 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 16 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 33 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 16 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 26 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top