Consumer Reports компани 2019 онд АНУ-ын зах зээлд сайн гүйлгээтэй байх автомашинуудын чансааг гаргажээ. Шинжээчид автын зах зээлийн янз бүрийн ангилалд тэргүүлж байгаа топ-10 автомобилийг нэрлэсэн байна.
Consumer Reports чансаанд багтахын тулд автомобиль олон үзүүлэлтээр өндөр төвшинд байх ёстой. Тухайлбал, тэр үзүүлэлтүүд нь автомобилийн аюулгүй төвшин болон хэрэглэгчдийн өндөр шаардлагыг хангасан байх ёстой.
Харин энэ жилийн чансаанд аюулгүй байдлын нэн түрүүнд тавьжээ. АНУ-ын чансаанд Герман, Япон, Солонгосын брэндүүд давамгайлсан байна.
Ингээд чансааны эхний топ-10 машинтай танилцуулья.
1. Авсаархан элитийн автомобиль: Audi A4
Шалгагдсан автомобилийн үнэ: $48 890
Спортын гадаад төрх. Уужим орон зайтай салон. Багтаамжтай ачааны тэвш. Доторлолтын сайн материалиуд. Аэродинамикийн дээд зэргийн үзүүлэлтүүд. Хүчтэй гэхдээ хэмнэлттэй хөдөлгүүрүүд.
Audi A4 загварт автын өдөр тутмын хэрэглээг хөнгөвчилсөн олон систем байгаа. Тухайлбал, зогсоолын авто жолоодлого нь жолоочид хэрэгтэй байрыг олоход эсвэл замын дагуух зогсоолыг эзлэхэд нь туслана.
2. Элитийн хаа сайгүй явагч: BMW X5
Шалгагдсан автомобилийн үнэ: $68 730
BMW X5 загвар нь Германы BMW авто үйлдвэрлэгчдийн дунд гарын кроссовер юм. Түүнийг Өмнөд Каролина (АНУ) мужийн Спартанберг хотод үйлдвэрлэн америкийн болон европын зах зээлд зориулжээ.
Тав тух ба аюулгүй байдлын тэнцвэрийг машинд сайн барьсан гэж шинжээчид үнэлсэн байна.
3. Бүрэн хэмжээний пикап: Ford F-150
Шалгагдсан автомобилийн үнэ: $52 535
Бат бэхийн 70 мянган PSI үзүүлэлттэй өндөр чанарын болд төмрөөр хийсэн шинэ рамыг машинд тавьжээ. Бүхээгийн хавтангууд нь цэргийн техникт хэрэглэдэг хөнгөн цагаан материалаар бүтээгдсэн.
Гэрлийн техник нь бүтнээрээ диодынх ба толиндоо шөнө машины эргэн тойрныг гэрэлтүүлэх прожектортой.
4. Маш авсаархан газар сайгүй явагч: Hyundai Kona
Шалгагдсан автомобилийн үнэ: $25 025
Hyundai Kona загвар нь Hyundai компанийн үйлдвэрийн авсаархан кроссовер юм.
Hyundai-Kia GB, Hyundai i20 (GB), Kia Rio (YB), шинэ кроссовер Kia Stonic машинуудын бааз дээр энэ загвар бүтээгджээ.
Автомобиль нь урд дугуйн эсвэл бүх дугуйн мацалттайгаар нийлүүлэгдэж байгаа. Бүхээгийн 51 хувийг өндөр чанартай болдоор бүтээсэн ба түүнийг компани нь бие даан үйлдвэрлэдэг байна.
5. Дунд хэмжээний хаа сайгүй явагч: Subaru Ascent
Шалгагдсан автомобилийн үнэ: $43 867
Шинэ кроссовер Subaru Ascent 2018-2019 нь Los Angeles Auto Show 2017 үзэсгэлэн дээр анх 2017 онд танилцуулагдсан. Том, найман хүний суудалтай кроссовер Субару Аскент машин нь Tribeca загварын залгамжлагч бөгөөд Subaru япон брэндийн тэргүүн загвар болж байна.
Subaru компанийн кроссовер Ascent нь япон брэндийн түүхэнд хамгийн том машин болж байгаа ба Ford Explorer, Mazda CX-9, Toyota Highlander, Volkswagen Atlas машинуудтай өрсөлдөх хэмжээнийх гэж бүтээгчид нь ярьж байна.
6. Маш авсаархан газар сайгүй явагч: Subaru Forester
Шалгагдсан автомобилийн үнэ: $29 341
Subaru Forester японы Subaru брэндийн бүтэн мацалттай кроссовер төрөл 1997 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа.
Subaru Forester машиныг анх 2018 онд Нью-Йоркийн олон улсын автосалон дээр үзүүлсэн юм.
7. Том оврын автомобиль: Toyota Avalon Hybrid
Шалгагдсан автомобилийн үнэ: $48 890
Toyota Avalon гэдэг бүрэн хэмжээний автомобилийг Toyota 1995 оноос эхлэн гаргаж байна. АНУ дахь Toyota үйлдвэрийн энэ машин АНУ, Канад, Ойрхи Дорнодод гаргадаг тэргүүлэгч төрлийнх юм. Бүх хувилбаруудад аюулгүй ба мэдээллийн цэнгээний системийг тавьжээ.
Хибрид модель нь XLE, XSE ба Limited trim төвшинд хийгдэж байгаа. "2019 Тойота Авалон хибрид" машин нь бензинийн болон цахилгаан хөдөлгүүртэй.
8. Дунд хэмжээний автомобиль: Toyota Camry Hybrid
Шалгагдсан автомобилийн үнэ: $28 949
Шинэ Camry Hybrid машин хибрид системийг үүсгэгч. Toyota Hybrid System II загвар нь Hybrid Synergy Drive системийг өвлөгч юм. Camry Hybrid LE нь 100 км-т 4,4 л шатахуун зарцуулдаг.
Дээд ангиллын LE ба XLE загваруудаас гадна Camry Hybrid машиныг спортын зориулалтын SE системтай машиныг гаргаж байгаа.
9. Хибрид/цахилгаанмобиль: Toyota Prius
Шалгагдсан автомобилийн үнэ: $27 323
Toyota Prius нь дэлхийд олон түмний анхны хибрид хөнгөн тэрэг бөгөөд Toyota корпораци 1997 оноос эхлэн гаргаж байгаа.
Prius загварыг дэлгэрүүлэхэд татварын хөнгөлөлт, орчныг бохирдуулдаггүй машин худалдан авагчдыг дэмжсэн засгийн газрын дэмжлэг их тус болсон байна.
10. Маш авсаархан автомобиль: Toyota Yaris iA
Шалгагдсан автомобилийн үнэ: $17 570
Энэ машин орчин үеийн маш авсаархан, удирдлага сайтай, түлшний хэмнэлттэй загвар юм.
2018-2019 онуудын "Тойота Ярис" модель нь худалдан авагчдад янз бүрийн үзүүлэлт, үнэ бүхий тоноглолуудтай хувилбараар нийлүүлэгдэж байгаа.
М.Цогт