x

Түмэн Шувуут ХК-ийн үнэт цаасны үнэ цэн өсөх хандлагатай байна

2019 оны хөрөнгийн зах зээлийн салхийг хагалж, нийт 10 тэрбум төгрөгийн IPO-г амжилттай хэрэгжүүлээд буй Түмэн Шувуут компанийг сонгосон Түмний нэг нь “БИ” юм. 

Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө өндөглөгч тахианы аж ахуй, усалгаатай газар тариалан, малын тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, махны чиглэлийн тахиа болон мах экспортлох аж ахуй, органик бордооны үйлдвэрлэлийг шинээр эхлүүлэхээ олон нийтэд танилцуулсан.

ХАА-н салбар нь ямагт урган төлжиж, үржиж, ашиг шимээ өгч байдаг  онцлогтой. Мөн манай улсын өндөгний зах зээлийн 50 хувь, тахианы махны хэрэгцээний 90 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байгаа энэ орон зайг Түмэн Шувуутынхан нөхөж чадна, энэ хирээр хувьцааных нь үнэ цэн өснө гэж тооцсон учраас би хувь хүнийхээ хувьд өөрийн сонголтоо хийсэн билээ. 

Тиймээс хувь эзэмшдэг Түмэн Шувуут компанийнхаа өндгийг л худалдан авч өөрийн хувь нэмрээ оруулахаас эхлээд л үнэт цаасных нь хоёрдогч арилжааг хүртэл анхааралтай ажиглаж байна. Анхдагч зах зээлд нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр зарагдсан хувьцаа 2019.02.19-ны өдрийн хөрөнгийн биржийн арилжааны хаалтын ханш 211.28  болж ханш нь өсөж байна.

Мөн МХБ-ийн веб сайт дээр тавигдсан 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг, үнэт цаасны танилцуулгад тусгасан тооцоололтой нь харьцуулсан дүрслэлийг бэлтгэлээ.  

Инфографик: 

Энэхүү мэдээллээс харвал Түмэн Шувуут компани нь 2018 онд 17.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж үнэт цаасны танилцуулгад тусгасан 17.5 тэрбум төгрөгний борлуулалтын орлогын төлөвлөгөөг 99%-ийн гүйцэтгэлтэй биелүүлсэн байна.

Мөн 2018 онд 2.66 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь үнэт цаасны танилцуулгад тусгасан 1.75 тэрбумын төлөвлөгөөг 52%-иар давуулан гүйцэтгэсэн үзүүлэлт болж байна.

2018 оны хувьд компанийн эздийн өмчийн өгөөж 25.8% бол үнэ ашгийн харьцаа 21.7 -с 15.0 болж буурсан сайн үзүүлэлттэй байна.

Цаашид тус компанийн санхүүгийн үзүүлэлт тогтмол өсөлтийг үзүүлсээр байвал тус компанийн хувь эзэмшигч 3000 хүний хөрөнгө оруулалтын үнэ цэн улам өсөх хандлага ажиглагдаж байна.

Ц.Баасансүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 1 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 16 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 33 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 15 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 25 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top