x

Б.Ганхуяг: “ЭТТ” компани "Оюутолгой” шиг муу гэрээний үлгэр болохгүй

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт оролцжээ. Уг ярилцлагын үеэр Б.Ганхуяг захирал “Эрдэнэс Тавантолгой”-н ард улс төрийн бүх дэмжлэг байгаа. “Оюутолгой” шиг муу гэрээний үлгэр болохгүй гэв.

Тус компанийн тайланд аудит хийсний дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2018 оны цэвэр ашиг 801.1 тэрбум төгрөг болсон байна. Компанийн ТУЗ хуралдсан боловч одоогоор иргэдэд ногдол ашиг тараах талаар шийдвэр гараагүй. Энэ нөөц бололцоогоо ашиглан ашгаар төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх үү, ноогдол ашиг тараах уу? гэдэг хариуцлагатай шийдвэрийн өмнө ирээд байна гэв. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-ний талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар олон улсын зөвлөхүүдтэй уулзаад, гэрээ байгуулаад эхэлсэн.

Бэлэн төслүүдээ санхүүжилтийг нь хийгээд хөдөлгөхөд бэлэн болчихлоо. Төмөр зам, нүүрс угаах үйлдвэр гэгчлэн төслүүдээ хэрэгжүүлэхэд 1.5-2.5 тэрбум ам.доллар хэрэгтэй. Компанийн санхүү бэхэжсэн тул зарим төслийг дотоод нөөц боломжоороо санхүүжүүлэх боломж бүрдсэн. Мөн зарим төслийг сонирхсон хөрөнгө оруулагчтай хамтран хэрэгжүүлнэ гэлээ. Бэлэн байгаа төсөл гэдэг нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам юм байна.

Суурь бүтэц нь 70 гаруй хувьтай хийгдчихсэн, энэ жил нэмэлтээр маш их хэмжээний бүтээн байгуулалт хийгдэнэ. Зураг төсөл нь хийгдээд дуусчихсан тул дуусгах үүрэг нь тус компанид байгаа гэв. Уг төсөл дээр Оросын тал манайхтай хамтрахаар хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн. 2018 оны намар ОХУ-ын Тээврийн сайд, Гадаад хэргийн сайд нь ирээд тээврийн хөнгөлөлтийг Монголд 75% эдлүүлье гэдэг байдлаар гарын үсэг зураад явсан ч тээвэр ложистикийн хувьд хүндрэлтэй, Чойр хүртэл 400 гаруй км шороон замаар явах боломжтой. Хэрэв ложистикоо шийдчихвэл манайх өндөр үр ашиг хүртэх боломжтой гэнэ.

Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн, өмнөх хэлэлцээ хийж байсан компаниудаа орхиогүй бөгөөд эрчим хүч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг, Хятадын том хөрөнгө оруулагч, эрчим хүч үйлдвэрлэгч, нүүрс олборлогч “Чайна Энержи” компанийн хөрөнгө оруулалт гэхэд манайд ус, агаар мэт хэрэгтэй. Тус компанийн өөрийнхөө төмөр замыг Гашуунсухайт-Ганц модны боомт хүртэл тавьчихсан. Тиймээс Монголын талд ашигтай, нөгөө талд хэт давуу байдал олгоогүй ийм хэлэлцээрүүдийг хийж, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх ёстой гэсэн байна. Шэйрлэх: “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2018 оны цэвэр ашиг 801.1 тэрбум төгрөг болсон. Компанийн ТУЗ хуралдсан боловч одоогоор иргэдэд ногдол ашиг тараах талаар шийдвэр гараагүй. Нөөц бололцоогоо ашиглан ашгаар төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх үү, ноогдол ашиг тараах уу? гэдэг хариуцлагатай шийдвэрийн өмнө ирээд байна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Чулуун (66.181.177.239)
    Иргэдээ ноогдог ашгаа төмөр замд Оруулъя дараа нь ашиг өндөр гарна
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 24 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 39 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 56 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 38 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 48 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top