x

Тусгай сангуудын төлөгдөөгүй зээл 100 тэрбум төгрөгт хүрчээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын зарим тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцжээ. Энэ тухай Сангийн сайд "Тариалан эрхлэлтийн санд нэлээд урт хугацаанд шалгалт хийж байна. Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сан гэх мэт нэлээд олон санд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтын явцад нэг аж ахуйн нэгж гурван сангаас зэрэг зээл авсан тохиолдол хүртэл гарлаа. Хоёр сангаас зэрэг зээл авсан 319 ААН байна. Нэг сангаас авсан зээлээ нөгөө сангаас төлөөд явдаг байсан байна. Банкаар дамжаагүй зээл учраас Монголбанканд бүртгэгддэггүй, энэ шалтгаанаар зээлийн эргэн төлөлт удааширч байна. Төрийн нэртэй сангуудын хугацаа хэтэрсэн, төлөгдөөгүй зээлийн хэмжээ 100 тэрбум төгрөг болсон" гэв.

Хугацаа хэтэрсэн нийт зээлийн хэмжээ оны эцсийн байдлаар 130 орчим тэрбум төгрөг байснаа сүүлийн нэг, хоёр сарын хугацаанд 100 орчим тэрбум төгрөг болж буурсан байна. Энэ нь ХХААХҮЯ-ны сайдын харьяа ЖДҮХС-гийн зээлийн асуудал босч ирж, зээл авсан албан тушаалтнууд эргэн төлөлтөө хийж эхэлсэнтэй холбоотой бололтой.

Mөн түүнчлэн Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаа, зээл олголтын асуудлыг ил тод, нээлттэй, олон нийтийн хяналтанд оруулах чиглэлээр бодлого боловсруулж, дараачийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар шийдвэрлэснийг Сангийн сайд мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Zochin (110.70.55.38)
    Hugatsaa zaah hetegtei tegehgvi bol shaltag toochood uguhgvi udaashrana .tusuvuu l burduulj avah heregtei .avahdaa buhij uguhduu gedideg hvmvvstei hatuu baih heregtei
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Бат (202.126.89.145)
    Монгол зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болчихсон юм байна дөө.
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • bsterdene (66.181.161.73)
    Odoo turuuchiin avch chadaagui jinhene ochih yostoi bayalag buteegchded ogvol yasiin be??? Havar bolloo,ajilaa ehlemeer bdag.Jishee ni nadad 50 saya bhad l ehelsen ajilaa orgotgomoor bnaa.Nad shig humuus olon bgaa daa!!!
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • BAIGAL (64.119.17.99)
    ENE SANGAAS ZEEL AWAAD TOLOOGVI HVMVVS AWLGALCHIDTAI HOLBOOTOI HVMVVS BGAA TER SANGAAS CHINI UGAASAA TANIL TAL IHTEI ZALI MEHTEI HVMVVS AWDAG YUM BN LEE ENGIIN MONCHIGROOROO HODOLMOR ERHELJ BAIGAA HVMVVS HEZEE CH AWCH CHADDAGGVI YUM NN LEE HEREW AWNA GEWEL ZAAWAL 10 HUWI N NAAD LUIWARCHID CHINI AWDAG YUM BN LEE SHVV ANHAARALDAA AWAARAI SANGAAS ZEEL AWSAN ZARIM N 10 HUWI OGCH BAIJ AWSAN HVMVVS BGAA EWII N OLOOD ASUUWAL BVGD 10 HUWIA OGSON BGAA SHVV
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • ЖДҮ л гээд сүр болоод байдаг.Цаана нь хичнээн сан байдаг хэн хэн аваад байгааг судалж бга нь зөв шүү (202.126.89.119)
    Зочин
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.42.196)
    Атрын аян бол балалсан даа
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
  • иргэд (103.26.195.95)
    терийн сайд хvн тэгээд одоо яах уу? Хугацаа егеед одоогийн Монгол банкны хvvгийн ханшаар тооцон бодож яаралтай телvvлж улс орны эдийн засгийг авч гарах нь таны гарт байна. Дахин зээл тусламж гэж ярилтгvй шууд телvvлж тесвее бvрдvvлэх арга хэмжээ аваачээ!
    2019 оны 02 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 5 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 20 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 37 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 19 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 29 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top