Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй "Монгол базальт" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн №02 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваахаар болжээ.
Тус компани 2018 оны цэвэр ашгаас нийт 56.4 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 1 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд ногдол ашгийг компанийн мөнгөн урсгалын нөхцөлийг харгалзан үзэх аж.
Ингээд энэ оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон талаар Монголын хөрөнгийн бирж мэдээллээ.
Өнөөдөр тус компанийн хувьцааны ханш 250 төгрөгийн үнэтэй байна.