Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй томоохон компаниудын 2018 оны санхүүгийн тайлан мэдээллийг өчигдөр /2019.02.13/ танилцууллаа.
“Түмэн шувуут” ХК нь энэ онд IPO хийж олон нийтээс 10 тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Монголын Хөрөнгийн Бирж “Түмэн шувуут” ХК-ийн 2018 оны санхүүгийн тайлан мэдээ танилцуулав.
Компани 2018 онд 17.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж (борлуулалтын 90% нь өртөг), Орлогын татварт 379.6 сая төгрөг төлж тайлант үед 2.66 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ (хуримтлагдсан ашиг 8.35 тэрбум төгрөг).
Богино хугацаат өр төлбөрийн нийт дүн 3.1 тэрбум төгрөг. Үүний 1.5 тэрбум нь зээл. Урт хугацаат зээлийн дүн 3.0 тэрбум төгрөг байна.
Компанийн дэлгэрэнгүй тайлантай ЭНД дарж танилцах боломжтой юм.