x

Ноос ноолуур, цэвэр усны бизнесийг Хятадын зах зээлд гарахад зуучлана

МҮХАҮТ-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газраас “Хятадын зах зээлд бизнес эрхлэх нь” сэдвээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар БНХАУ-д бизнес хийх, бүтээгдэхүүнээ экспортлоход юуг анхаарах, ямар материал бүрдүүлэх, ямар ур чадвар, ойлголтуудыг эзэмшсэн байх талаар Бээжин хот дахь МҮХАҮТ-ын төлөөлөгч Ө.Мөнгөнцацрал мэдээлэл хийлээ. Уулзалтад 30 гаруй бизнес эрхлэгчид оролцов.

Гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад тухайн улсын соёл, нийгэм, хүмүүсийн харилцааны онцлогийг сайтар судлаж хэлэлцээр хийхдээ мөрдлөг болгох нь чухал. Хятад хүмүүсийн харилцааны арга барил яриа хэлэлцээрийг тойруу замаар хийдэг, сэтгэл хөдлөл багатай, төвийг сахисан, шийдвэр гаргалтад тайван ханддаг, юмсыг олон талаас нь хардаг, сайн сонсогч байж чаддаг онцлогтой аж.

Тиймээс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд өөрийн салбарын хүрээнд нөлөө бүхий гол тоглогчдыг тодорхойлж, түүнтэй харилцаа үүсгэх арга замыг  олох, өөрийн нөлөөлөл, нэр хүндээ нэмэгдүүлэх, харилцаагаа хадгалж үлдэх, цаашлаад хувийн харилцаанаас бизнесийн харилцаанд шилжих нь оновчтой талаар ярив.

Манай улсын нүүр царай брэнд гэдгээр Хятад Улс ноолууран бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байдаг. Хятадын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн топ 10 компани Хятадын нийт зах зээлийн 75 хувийг эзэлдэг тул зах зээлийн төвлөрөл дунд хэмжээтэй олигополь зах зээл гэж дүгнэдэг. Өвөр Монголын “Ордос Ресурс” ХК нь Хятадын хамгийн том ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг компани юм. Тус компани нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Зах зээлийн үнэлгээ нь 30 тэрбум юань ба нийт 26,000 ажилчин бүхий 126 салбар компанитай болтлоо өргөжсөн байна. Энэ тогтвортой, том зах зээлд манай ноолууран бүтээгдэхүүн өнгө загвараар, чанараар үнээр өрсөлдөж  өөрийн ялгаралыг бий болгох нь чухал хэмээн зөвлөв.

Хятадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд дөрвөн төрлийн стандартыг мөрддөг, үүнд үндэсний стандарт, техникийн стандарт, орон нутгийн стандарт, байгууллагын стандарт гэсэн шат дараалсан стандартууд байна. Түүнчлэн манай бизнес эрхлэгчид цахим худалдааны Tаоbao сайтаар дамжуулан бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрджээ. Тус сайтад “Made in Mongolia” гэсэн тусгай хуудас ажиллуулах бэлтгэл бүрэн хангагдсан байна.

МҮХАҮТ-ын Бээжин хот дахь албан ёсны суурин төлөөлөгчийн газар тус улсад бизнес эрхлэж байгаа болох эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд  тээвэр зуучийн цогц үйлчилгээ, бизнес аялал, форум, сургалт, уулзалт, БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан  авахад үйлчилгээ үзүүлэх, БНХАУ-д салбар компани нээх, хөрөнгө оруулагч, түншлэл бий болгох, экспорт, импортын судалгаа, Хятад улс доторх онгоцны билет захиалга, зочид буудлын захиалга хийх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Уг арга хэмжээнд оролцсон оролцогчдоос ганцаарчилсан уулзалт хийж  шаардлага хангах 1-2 бизнес дээр төвлөрч БНХАУ-ын зах зээлд гаргахад  дэмжлэг үзүүлэн ажиллахаар болов. Тэр дундаа ноос ноолууран бүтээгдэхүүн, цэвэр усны бизнесийг онцоллоо. Тухайн бизнес эрхлэгч шаардлагатай урсгал зардлуудыг гаргах санхүүгийн чадамжтай байх, БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах чин эрмэлзэлтэй байх, бүтээгдэхүүн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх технологийн дагуу хийгдсэн байх гэсэн шаардлагыг гол болгож байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 38 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 53 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 9 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 52 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 2 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top