x

“Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын 180 айлын орон сууц ашиглалтад орлоо

“Цагдаа хотхон - Амгалан” цогцолборын II ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орлоо. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн ахлагч С.Мягмарсэнгээгийн гэр бүлд 2 өрөө байрны гардууллаа.

Алба хаагч нарт шинэ байрных нь түлхүүрийг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар гардуулан өгч баяр хүргэн, аз жаргал хүсэн ерөөсөн юм.

Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас шийдвэрлэн, "ЦЭЭБ" ХХК-ий дэмжлэгтэйгээр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Эргүүл хамгаалалтын газрын Шүүх шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн алба хаагч, 1-13 насны дөрвөн хүүхэдтэй цагдаагийн ахлагч С.Мягмарсэнгээгийн гэргий, үр хүүхдүүдэд 2 өрөө байрны түлхүүр гардууллаа. 

Барилгын ажлын хэсгийг Цагдаагийн Ерөнхий Газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр цагдаагийн алба хаагчдын "Цагдаа хотхон 1, 2", “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын I ээлжийн орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан туршлагатай "ЦЭЭБ" ХХК ажилласан юм.

Нээлтэд Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн Ерөнхий Газрын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, “ЦЭЭБ” ХХК-ийн ерөнхий захирал П.Энхтайван нарын албаны хүмүүс, цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн оролцлоо.

Цагдаагийн Ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 14 цаг 22 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 14 цаг 23 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 14 цаг 36 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 14 цаг 40 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 14 цаг 42 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 14 цаг 43 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 14 цаг 46 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 14 цаг 50 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 14 цаг 53 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 15 цаг 10 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 17 цаг 30 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 17 цаг 48 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 19 цаг 20 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 19 цаг 22 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 19 цаг 23 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 19 цаг 25 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 19 цаг 27 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 19 цаг 31 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 19 цаг 34 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярив 19 цаг 43 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top