x

АН-ын залуус “Нусаа арч!”

УИХ-ын сонгууль өндөрлөөд жил хагас, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хагас жил өнгөрөв. Иргэдийн нуруу бөхийж, эрх баригчдын нуруу зоолсоор. Сонголтоо хийсэн нь буруудаж, сонгуульдаа бүдэрсэн нь зөвдсөөр жил хагас өнгөрөв. Бурууг ганцхүү эрх барьж байгаа намд тохож, элдвээр зүхсээр ирсэн ч үнэн хэрэгтээ (анх удаагаа биш) сөрөг хүчин болсон АН-д хамгийн их буруу байна. Намын эрх мэдлийг гартаа авсан цөөнх хэсгийн хүсэл шунал ханасан байж болох ч эрх мэдлийн гадна үлдсэн олонхи хэсгийн хүсэл зориг хаашаа хийсч одсон бэ? Намыг шинэчлэх нь нийгмээ шинэчлэхийн үр, үндэс юмаа гэж цээжээ дэлдсэн АН-ын залуу үе хаана явна?

Гаднаас нь харвал АН УИХ-д есөн гишүүнтэй намын бүлэгтэй, намаасаа нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчтэй. Гэтэл уг чанартаа улс төрийн нам байхаа аль хэдийн больсон байна. 2000 онд УИХ-д ганцхан суудалтай (нөгөө талд МАХН-ын 72 гишүүн Ерөнхийлөгчтэйгээ байв) байхдаа ч ийм үхээнц байсангүй. С.Зоригийн аллагад намаараа буруутгагдаж, УИХ-ын гурван гишүүн, Хууль зүйн сайд нь шоронд орчихоод байхад ч АН иргэдийнхээ талд зогсдог байлаа. Тиймээс АН-ыг амьсгал хураасанд хууччуулаасаа илүү шинэчлэгчид нь, хөгшчүүлээсээ илүү залуус нь буруутай. АН-ын залуу үе борвиндоо баастай өтөлж байна.

Худлаа гэвэл эргээд хар. Э.Бат-Үүл 17 жилийн өмнө “Газрыг тариаланчдад” гээд тракторчдын бүхэл бүтэн армийг Эрх чөлөөний талбайд жагсаахдаа АН-ын одоогийн залуусын заримаас нь залуу байлаа. Ц.Нямдоржийн тагнуулын баримтыг дэлгээд цагдаагийн машинд чихүүлж байхдаа Л.Гүндалай тэднээс дүү байв. Харин өнөөгийн залуус камерийн өмнө хөлөрч суугаад улс төр ярьж байна. Попчин, шоучин гэж адлагддаг ч гэлээ С.Ганбаатар шиг Сүхийн талбай дээр долоо хоночих хоншоортой нь алга. Улстөрч гэж улс төр ярьдаг хүнийг хэлдэггүй. Улстөрч гэж нийгмээ дагуулж, давалгаалуулж чаддаг хүнийг хэлдэг. С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж улстөрч байсан. С.Баяр ч улстөрч. Эднийг давж гарах улс төрийн лидер АН-ын ч, МАН-ын ч залуучууд дунд одоо хэр нь алга. 

Ийм байж АН-ын залуус “ахмадууд арагшаа” гэх нь “Богд уулыг бойтогтой хөлөөр өшиглөх”-өөс ялгаа юун. Лу.Гантөмөр боловсролын тухай мянга яриад, Х.Тэмүүжин хуулийн логикоор мянга лекц уншаад юуг өөрчлөх юм. С.Эрдэнэ Баянголын намыг задгай мөнгөөр худалдаж авснаас юугаараа дээр юм. Адилхан л өөр өөрийнхөө цөөрөмд дуулна. Гэтэл цаана чинь далай гэж юм байдаг. Нийгэм тэр аяраа дуулах дуу, түрэх түрлэггүй хөлсөж байна.  

Тийм болохоор АН-ын залуучууд (дийлдгээ л зодож, итгэсэндээ тунидаг нь хүний ёс) нусаа арчаад, гутлаа үдээд гадагшаа харах цаг болж. Тэгэхгүй бол нам чинь чинь сүйрлээ. Нийгэм чинь тэр аяараа нурлаа. Боловсролгүй, харанхуй ч гэгддэг ч бай хар масс руугаа оч, хөрсөн дээрээ буу. Тэд чинь л нийгмийнхээ өнгө төрхийг тодорхойлж байна.

Б.Сэмүүн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 3 цаг 23 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 34 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 5 цаг 26 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 5 цаг 35 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 5 цаг 58 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 6 цаг 43 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top