x

МИАТ энэ сард "ВOEING 737 MAX" агаарын хөлгөө хүлээн авна

МИАТ компани энэ сард шинэ онгоцоо хүлээн авах гэж байна. Тус компани суудлын багтаамжаа нэмэгдүүлэхээр шинээр агаарын хоёр хөлөг онгоц нэмж авахаар болсны эхнийхийг нь нэгдүгээр сарын 21-ний өдөр Монголд хүлээн авах юм байна.

“Boeing” компанийн дэлхийд хамгийн сайн борлуулалттай загвар гэгддэг “737 Max” маркийн хөлөг онгоцоор энэ удаад парк шинэчлэл хийж байна. Тус компани Нидерландын “ING” банкнаас авсан 20 сая ам.долларын зээлээр “Boeing” компаниас 2013 онд “Boeing 767-300 ER” агаарын хөлөг худалдан авсан бөгөөд 2018 оны 12 дугаар сард зээлийн төлбөрөө барагдуулаад байгаа юм. Харин дараагийн хоёр агаарын хөлгийн худалдан авалт дээр компанийг нэмэлт санхүүгийн дарамтаас чөлөөлөхийн тулд түрээсийн гэрээгээр ашиглахаар болжээ. Энэ хүрээнд 2017 онд агаарын хөлөг түрээсийн үйлчилгээ үзүүлэгч “Avolon” компанитай гэрээ байгуулж, тус компаниар дамжуулан урт хугацааны түрээсээр ашиглахаар тохиролцсон байна.

МИАТ компани зунаас бусад үед онгоц ашиглалтаа нэмэгдүүлэх, бусад чиглэлээ ашигтай болгох, шинэ ашигтай чиглэл нээх зэргээр үйл ажиллагаагаа эрс сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Мөн суудал захиалгын шинэ программ хангамжтай болсноор эрэлтээс хамаарч үнэ, тариф өөрчлөгддөг болсныг тус компанийн удирдлага онцолж байна.

bloombergtv.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 31 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 46 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 3 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 45 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top