Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 204,227,567 төгрөгийн үнийн дүн бүхий 423,209 ширхэг хувьцаа арилжсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурч 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хай Би Ойл" ХК-ийн HBO хувьцаа 5.26 хувиар, "Махимпекс" ХК-ийн MMX хувьцаа 4.00 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дөрвөн-Уул" ХК-ийн DRU хувьцаа 13.33 хувиар, "Ремикон" ХК-ийн RMC хувьцаа 3.38 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.
Ингэснээр "TOP 20" индекс 0.84 хувиар буурч, 20257.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ, 2,396,982,100,702.10 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.