x

Шинэчлэн баталсан журмыг мөрдүүлэх сургалт зохион байгууллаа

Санхүүгийн зохицуулах хороо 2013 онд баталсан "Зохицуулалттай этгээдийн мэдээллийн сангийн журам"-ыг шинэчлэн “Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх, түүнд хяналт тавих журам” нэртэйгээр батлан, мөрдүүлж эхэллээ. Хөрөнгийн зах зээлд оролцож буй этгээдүүдийн үйл ажиллагаа, түүнд хамаарах мэдээллийг нэгдсэн байдлаар бүрдүүлж, мэдээллийн баазыг бий болгон, тус зах зээлийн зохицуулалт, хяналтын тогтолцооны суурийг бүрдүүлэх зорилготой дээрх журамд үнэт цаас итгэмжлэн удирдах, хөрөнгө оруулалтын менежмент, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө итгэмжлэн удирдах, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, кастодианы үйл ажиллагаа эрхлэгчдээс мэдээлэл авах зохицуулалтыг нэмж оруулснаар салбарын оролцогчдыг иж бүрэн хамруулж чадахаар болж буй юм.

Журам шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан мэдээлэл ирүүлэх үүрэгтэй байгууллагуудад зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтанд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүдийг хамруулж, Хорооны мэдээллийн системээр тус тусын мэдээллийг хэрхэн мэдүүлэх талаар зааварчилгаа өглөө.

Журмыг шинэчлэн баталж мөрдүүлснээр Хороо санхүүгийн зах зээлд оролцогчдын ирүүлсэн мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ, судалгаа, тайлан, нэгтгэл бэлтгэн гаргах, тэдгээрт үндэслэн зохицуулалтын орчинг боловсронгуй болгох үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн шинэчлэгдсэн журам хэрэгжсэнээр мэргэжлийн зуучлагч, санхүүгийн байгууллага, дэд бүтцийн байгууллагууд зэрэг зах зээлийн харилцаанд оролцож буй оролцогчдын үйл ажиллагаанд тавигдах хяналт сайжирч, санхүүгийн залилан гарах, улмаар хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашиг хохирохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Санхүүгийн Зохицуулах Хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 11 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 26 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 43 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 25 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 35 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top