x

2018 оны нийслэлийн аялал жуулчлалын газрын онцлох 6 ажил

Монгол улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь дамждаг Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбарыг дотоод гадаадын жуулчдад таниулан сурталчлах зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газраас дараах ажлуудыг 2018 онд хэрэгжүүлжээ.

1.  Бүргэдээр ан хийх уламжлалыг дэлхий дахинд сурталчилж Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээг дотоод гадаадын 8000 гаруй жуулчид хүрэлцэн ирж сонирхсон бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой эвентүүдийн нэг болжээ.

2.  Өнгөрсөн зургадугаар сард моторын дуунд нэгдсэн 500 залуус төмөр хөлгөө хөлөглөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулан “Талын салхи-2018” олон улсын мото наадамд оролцлоо. ОХУ-ын Москва, Владивосток, Эрхүү, Улаан-Үд, Якут, Чита мужийн 13 клубын 100, БНХАУ-ын ӨМӨЗО, Бээжин, Хайнан, Өмнөд мужийн 7 клубын 50 мото тамирчид мөн Франц, Герман, Польш, Унгар, Энэтхэг, Япон улсуудын төлөөлөл оролцсон нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлан жуулчдыг татах өндөр ач холбогдолтой үйл явдал болж өндөрлөв.

3.  Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Сити тур” хотын аялал 2018 оны зургаадугаар 15-ны өдрөөс эхлүүллээ. Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн гадаад дотоодын жуулчдад мэргэжлийн хөтөч, жолооч бүхий багаас бүрдсэн, зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тохилог автобусаар үйлчлэн нийслэлийн гол үзмэрүүдийг хотын төвийн аялал болон хотын төв-Цонжин болдог гэсэн үндсэн 2 аяллын хөтөлбөрийн дагуу 1100 гаруй жуулчдыг аялуулсан байна.

4.  “Тал нутгийн марафон” болон “Богдхан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн наймдугаар сарын 19-ний өдөрБогдхан ууланд зохион байгуулагдлаа.Монгол Улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн болон хөл нүцгэн гүйлтийн хагас марафон зохион байгуулагдснаараа онцлог боллоо.

5.  БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран “Солонгосын долоо хоног 2018” арга хэмжээг Гэрэлт гудамжинд зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр БНСУ-ын өв соёлыг өөртөө шингээсэн Солонгосын үндэсний хамтлаг, Солонгосын үндэсний хамтлаг, дуучдаас гадна Улаанбаатар чуулгын морин хуурын баг бүрэлдэхүүн, Сүлд чуулгынхан Солонгосын үндэсний хөгжмийн хамтлагтай хамтран тоглов.

6.  Нийслэлийн иргэд, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, эрүүл орчинд амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилгоор “Төр хурах-Цэцээ Гүн” чиглэлийн явган аяллын замыг тохижууллаа.Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилтын ажил юм. “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн явган аяллын 3.6 км замыг 2016 онд тохижуулж байсан бол өдгөө долоо хоногт 5-10 мянган иргэн, 260-500 авто машин зорчдог нийслэлчүүдийн хамгийн их алхдаг маршрут болжээ. Мөн өнгөрсөн онд Чингэлтэй хайрханы явган аяллын 2.2 км замыг тохижуулсан бөгөөд уг чиглэлийн дагуу долоо хоногт 2 мянга орчим иргэн тогтмол аялж байна.Энэ удаад Богдхан уулын Төр хурах-Цэцээ гүний чиглэлийн явган аяллын замыг шинэчлэн тохижуулж нийт 8.5 км замд сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын мэдээлэл, тайлбар зэргийг байршуулан тохижууллаа. 

Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна. Харин 2018 оны эхний 11 сарын байдлаар ирсэн гадаадын жуулчдын тоо 501 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 523 сая ам долларын орлогыг оруулжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 10,4%-аар өссөн үзүүлэлттэй байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр ажлын байр олноор бий болж дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт өсдөг давуу талтай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 16 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 31 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 30 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 40 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top