x

Таван аймагт цэвэрлэх байгууламж барих 20 сая ам.долларын санхүүжилт шийдэгдлээ

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай өнөөдөр гурван чиглэлээр гэрээ байгууллаа.

Дээрх гэрээнд Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар  гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Ингэснээр таван аймагт цэвэрлэх байгууламж барих 20 сая ам.долларын зээл, Улаанбаатар хотын гэр хорооллыг эко хороолол болгон хөгжүүлэх 53 сая ам.долларын буцалтгүй тусламж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн 3 сая ам. долларын буцалтгүй тусламжийн төслийн хэлэлцээрийг Монгол Улс хэрэгжүүлэхээр болж байна.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн хэлэхдээ, “Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь амьдарч буй гэр хороололд ариун цэврийн байгууламж нь шаардлага хангадаггүй, хуурай хог хаягдлын менежмент хангалтгүй, ус хангамжийн хүртээмж хязгаарлагдмал байдаг бөгөөд энэ нь иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулж байна. Тиймээс гэр хорооллыг орлогод нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, амьдрахад таатай эко хорооллууд болгон өөрчлөх тогтвортой бөгөөд цогц шийдлүүдийг энэхүү төслөөр хэрэгжүүлэх юм. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагаврыг авчирч буй гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхны төслөө АХБ хэрэгжүүлэх суурийг тавилаа. Үндэсний хэмжээнд хийсэн судалгаанаас харахад 25-49 насны эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд илүү өртөж, улмаар бие болон сэтгэлийн хохирол амсахын зэрэгцээ ажил хийж, цалин орлого олох боломжоо алдаж байна. Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжих энэхүү буцалтгүй тусламжийн төсөл нь гурван аймаг, хоёр дүүрэгт түр хамгаалах байр байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалалд авах, тэдэнд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой” гэлээ.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,“Засгийн газар өнөөдөр АХБ-тай гурван гэрээг байгууллаа. Нийтийн аж ахуйн үйлчилгээгээр хангагдсан, ногоон байгууламж, дэлгүүр хоршоо болон ажлын байрны хүртээмж сайжруулах, байгаль орчинд ээлтэй 20 орчим шинэ эко хороололд 10 мянган айлын орон сууц барина. Эдгээр орон сууцны 1500 нь  түрээсийн орон сууц байх бол 5500 нь орлогод нийцсэн орон сууц байх юм. Харин үлдсэн 3000 орон сууц нь зах зээлийн үнээр борлуулагдана. Ингэснээр нэг метр квадрат байрны үнэ  нэг сая төгрөг болох боломж бүрдэнэ.  Энэ хүрээнд АХБ-наас  80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Уур амьсгалын ногоон сангаас  50 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэх юм. Түүнчлэн Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймагт цэвэрлэх байгууламж барихад тус бүр 4 сая ам.доллар буюу нийт 20 сая ам.долларын гэрээг байгууллаа. Уур амьсгалын ногоон сангаас олгох 95 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт удахгүй гарын үсэг зурна. Мөн нэмэлтээр 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг барилгын компаниуд, арилжааны банкууд, төслийн үр дүнг хүртэгчид зэрэг оролцогч талуудаас босгохоор тооцоолоод байна. Эко хорооллуудыг бий болгох энэхүү ажил нь газрыг сайн дурын үндсэн дээр орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжинэ. Төлөвлөж буй эко хорооллын нутаг дэвсгэрт газар өмчилдөг эсвэл түрээсэлдэг иргэн нь гэр горооллын хашаа байшингаас шинэ орон сууцанд шилжин суурьших хөтөлбөрт хамрагдах эсэхийгээ өөрөө сонгоно. Түүнчлэн АХБ анх 2010 онд хоёр аймгийн төвийн ус хангамж, ариутгах татуурга, автозамын сүлжээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулаан хангамжийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 15 сая ам.долларын буцалтгүй тусламжийг баталсан. Энэ төслийн үргэлжлэл болох 19.43 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг 2016 онд баталсан бөгөөд уг төслөөр дөрвөн аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж барьж байна. Өвөрхангайн аймгийн цэвэрлэх байгууламж саяхан ашиглалтад орсон” хэмээв.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр хэлэхдээ,”Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд зориулан Ядуурлыг бууруулах Японы сангаас 3 сая ам.доллар олгохоор болж байна. Төслийн хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж буй юм. Тодруулбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц бүхий түр хамгаалах байр байгуулах, үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэх, дэмжих бүлэг байгуулах замаар мэдээлэл түгээх зэрэг ажлуудыг хийнэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжсэнээр энэ онд хүн амины хэргийн гаралт 40 хувиар буурсан үзүүлэлт гарлаа” гэлээ.

 Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба: “Манай аймаг 3 метр куб  бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай  болох нь ээ. Ингэснээр  байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 15 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 30 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 46 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 29 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 39 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top