2018 оны эхний арван сард Оросын ДНБ-ний хэмжээ жилийн үзүүлэлтээр 1,7% боллоо гэж Эдийн засгийн хөгжлийн яам нь мэдээллээ.
Өснах жилийн мөн үетэй харьцуулахад, ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны арван сард 1%, эхний 10 сард нь 1,5% гэсэн өсөлттэй байсан юм. Энэ жилийн аравдугаар сард ДНБ-ний өсөлт нь өмнөх ес ба наймдугаар сард харуулсан 1,1% ба 1,8% гэснээс 2,5% хүртэл эрчимжжээ.
Өмнөх сараас инхүү хурдтай байгаа нь ХАА-ын жилийн өсөлт 11,9% болсонтой холбоотой байв. ДНБ-ний аравдугаар сарын динамикт аж үйлдвэрлэл болон барилгын салбарын хурд бас нөлөөлсөн байна. Үүний зэрэгцээ жижиглэнгийн худалдааны эргэлтийн өсөлтийн хурд саарсан байна.
Ачаа тээвэрлэлтийн эргэлт аравдугаар сард жилийн сөрөг динамикийг (-0,1%) өнгөрсөн оны 11-р сараас хойш харуулав. Түүнд нь аравдугаар сард ихэнх нутгаар дулаан байсан нь байгалийн хийн үйлдвэрлэлийг удаашруулсантай холбоотой ажээ.
Аравдугаар сард салбаруудын хэмжээнд металлургийн цогцолбор (+15,0%) дажгүй өсөлттэй байсан гэв. Харин машин үйлдвэрлэлт жилийн дүнгээр 6,8%-иар доошилжээ. Энд уналттай байгаа сансрын болон нисэхийн аж үйлдвэрлэл зэрэг нөлөөлөв бололтой.
Сүүлийн жилүүдийн өсөлтийн драйверууд: хүнс, мод боловсруулах, металл биш эрдэст бүтээгдэхүүн өсөлтөө хадгалсаар байгаа аж.
Өмнөх сард 0 үзүүлэлттэй байсан химийн цогцолбор дахин өсч эхэлжээ. Ашигт малтмалын жилийн үзүүлэлтээр 7,4% болжээ. Түлш эрчим хүчний салбар өмнөхийн адил өсөлтийг харууллаа.
М.Цогт