Аргентинд худалдааны хэлэлцээр хийсний дараа Хятадын талын буулт гэж Доналд Трампын зарласан Америкийн үйлдвэрлэлийн автомашины татварыг буулгах арга хэмжээг Хятад хэрэгжүүлж эхэлсэн хэмээн асуудлыг мэдэх эх сурвалжууд Bloomberg агентлагт мэдээлжээ.
АНУ-аас оруулах автомашинд тогтоогдсон байгаа өнөөгийн 40 хувийн татварыг 15% хүртэл буулгах саналыг Хятадын засгийн газартөргөн барьсан ба түүнийг ойрын өдрүүдэд авч үзэхээр болсон хэмээн эх сурвалж мэдээлжээ.
Үүний зэрэгцээ ийм шийдвэр нь эцсийнх биш бөгөөд өөрчлөгдөж магадгүй гэсэн байв. Өмнө мэдээлж байснаар Ерөнхийлөгч Доналд Трамп хэлэхдээ, Хятад америк машины татварыг “буулгахаар эсвэл бүрэн зогсоохоор” зөвшөөрсөн гэсэн юм.
Хятад өнгөрсөн долоодугаар сард Хятад Америк машин оруулахад 40 хувийн татвар тогтоосон байлаа. Энэ арга хэмжээ нь бусад орнуудын авто ба машины эд ангийн татварыг 25 хувиас 15 хувь хүртэл буулгасны дараагийн хэдэн хоногт авагдсан юм.
АНУ нь хятад машинаас авч байсан 2,5%-ийн татварыг 25% хүртэл нэмсэн байлаа.