x

“УБТЗ”-ын удирдлагыг Оросын тал авах уу?

Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн ерөнхий хорооны хурал өнөөдөр болно. Энэ хуралд оролцохоор “Оросын төмөр замууд” Нээлттэй нийгэмлэгийн ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгчтэйгөө Монголд хүрэлцэн ирсэн гэсэн мэдээлэл байна.

Энэ нь Оросын тал “УБТ3” ХНН-ийн ерөнхий хорооны хуралд ач холбогдол өгч байгаа хэрэг бололтой. Учир нь “УБТЗ” ХНН-ийн одоогийн дарга Д.Жигжиднямааг чөлөөлөх гэнэ. Харин түүний оронд Оросын талаас хүнээ томилох тухай яригдаж байгаа юм байна.

Ер нь бол “УБТЗ” ХНН-ийн ерөнхий хорооны хурлаар даргын халаа, сэлгээнээс гадна өнгөрсөн зунаас хойш ЗТХЯ-нд өрнөсөн үйл явдлууд, ялангуяа ЗТХ-ийн сайд дараалан солигдож байгаатай холбоотойгоор “УБТЗ”-ын бодлого, үйл ажиллагааны талаарх тайлан мэдээллийг хэлэлцэх юм байна.

“УБТ3” XНН-ийн дүрэмд зааснаар тус нийгэмлэгийн ерөнхий хороо зургаан гишүүнтэй. Ерөнхий хорооны даргаар “Оросын төмөр замууд” Нээлттэй нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч А.А.Краснощек, түүнээс гадна Оросын талыг төлөөлж тус ерөнхий хорооны гишүүнээр ОХУ-ын тээврийн орлогч сайд А.С.Цыденов, “Оросын төмөр замууд” Нээлттэй нийгэмлэгийн ерөнхийлөгчийн ахлах зөвлөх В.Н.Морозов нар ажилладаг.

Харин Монголын талаас тус ерөнхий хорооны орлогч даргаар ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, гишүүдээр ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр нар багтдаг байсан. Гэвч өнгөрсөн зун Б.Цогтгэрэл, Б.Артур нар ЗТХЯ дээр гарсан хүн амины хэргийн улмаас хариуцлага хүлээж албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг.

Ингэхээр ерөнхий хорооны Монголын талын гишүүдэд өөрчлөлт оруулж, Б.Цогтгэрэлийн оронд ЗТХ-ийн дэд сайд болсон Л.Халтар, Б.Артурын оронд Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болсон А.Батболдыг оруулах бололтой.

Уг нь “УБТЗ” ХНН-ийн ерөнхий хорооны гишүүдийг гурван жилийн хугацаатай сонгодог юм байна. Мөн ерөнхий хорооны дарга, орлогч даргын үүргийг хоёр тал мөн гурван жилийн хугацаатай ээлжлэн гүйцэтгэнэ гэж дүрэмдээ заажээ.

Гэхдээ энэ хурлын хамгийн гол асуудал нь дээр хэлсэнчлэн “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг чөлөөлөх тухай юм байна. Өөрөөр хэлбэл, Д.Жигжиднямааг чөлөөлөх нь тодорхой, харин түүний оронд хэн "УБТЗ” ХНН-ийн дарга болох вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.

ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 46 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 18 цаг 0 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 17 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 19 цаг 0 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 19 цаг 10 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top