x

Монгол-Орос-Хятадын эдийн засгийн ажлын хэсгийн уулзалт боллоо

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын ажлын хэсгийн шинжээчдийн түвшний зөвлөлдөх уулзалт 2018 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

Зөвлөлдөх уулзалтад монголын талыг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, оросын талыг ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын орлогч захирал А.В.Зеленев, хятадын талыг БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Баруун бүсийг хөгжүүлэх газрын орлогч захирал Жан Мин нар ахлан, гурван улсын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Уулзалтаар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэн ярилцаж, цаашид авах арга хэмжээний талаар тохиролцов. Тухайлбал, төмөр замын төв коридорыг үе шаттай шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах, Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Улаанбаатар хотноо гурван талын Хөрөнгө оруулалтын зураг төслийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн төмөр замын хойд коридорын Эрдэнэт -Овоот чиглэлийн төслийг хэрэгжүүлэх, Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн дамжин өнгөрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд талууд анхааран ажиллаж, үр дүнг 2019 оны эхний хагас жилд зохион байгуулах Гурван талын хамтарсан ажлын хэсгийн дарга нарын уулзалтын үеэр хэлэлцэхээр тогтов. Зөвлөлдөх уулзалтын дүнгээр протокол үйлдэж, гарын үсэг зурав. Уулзалтад оролцсон гурван улсын төлөөлөгчид өнөөдөр “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 31 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 46 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 18 цаг 3 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 45 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top