Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараатай Голомт банк нь “The Banker” сэтгүүлээс “Bank of the year 2018” шагналыг 6 дахь жилдээ гардан авлаа.
Голомт банк нь цаг ямагт олон улсын тэргүүлэх туршлагыг нэвтрүүлсээр ирсэн бөгөөд “Харилцагч төвтэй банк” стратегийн хүрээнд банкны менежмент, бүтэц, үйл ажиллагаандаа 2016 оноос хойш 60 гаруй томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Төслийн үр дүнд үйлчилгээний үр ашиг 27 хувиар, ажиллагсдын сэтгэл ханамж, ажлын бүтээмж 30 хувиар өсч, харилцагчдад хүрэх банкны үйлчилгээ илүү хүртээмжтэй, хялбар болсон юм.
Тус сэтгүүлээс Голомт банкны зах зээлд тэргүүлэгч “Үндэсний хуримтлал”, “Зэс”, “Ган” кредит картууд, “SocialPay” зэрэг технологийн дэвшил бүхий шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж, амжилтыг үнэлэн энэхүү нэр хүндтэй шагналыг олгожээ.
92 жилийн түүхтэй The Banker сэтгүүл нь улс орнуудын шилдэг банкуудыг тодруулахдаа сүүлийн гурван жилийн санхүүгийн үзүүлэлт, шинээр хэрэгжүүлсэн санал санаачилга, зах зээлд давамгайлсан байдал, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр хийсэн ажлууд, шилдэг банкаар сонгогдох шалтгаан зэрэг үндсэн таван асуулгыг банкуудын өмнө тавьж мэргэжлийн шүүгчдийн нарийн шүүлтүүр дор шалгаруулдаг юм.