x

Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга нээгдлээ

Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд анх удаа хүний шүдийг лабораторийн нөхцөлд амжилттай ургуулсан тухай мэдээлж байна. Энэхүү шинэлэг технологи нь унасан шүдийг дахин ургуулж, өнөөгийн ломбо, шүдний суулгац (имплант) зэрэг уламжлалт аргыг орлох боломжтой гэж судлаачид онцолжээ.

Шүд ургах байгалийн үйл явцыг дуурайлгасан тусгай биологийн материал бүтээсэн нь энэхүү дэвшлийн гол түлхүүр болсон байна. Тус материалаар эсүүд харилцан дохио солилцож, шүдний эд, бүтэц бүрэлдэх үйл явц идэвхждэг аж.

Хатан хааны коллежийн шүдний нөхөн сэргээх эмчилгээний албаны захирал, доктор Ана Ангелова Волпони “Энэ бол шүдний эмчилгээний салбарт хувьсгал авчрах нээлт” хэмээн тодотгожээ. Байгаль дээр махчин загас, заан зэрэг зарим амьтан шүдээ дахин ургуулдаг ч, хүний хувьд ийм чадвар байдаггүй нь энэ судалгааг онцгой болгож байгаа юм.

Арав гаруй жилийн турш Эзэн хааны коллежийн эрдэмтэдтэй хамтран хийсэн энэхүү судалгаагаар уламжлалт ломбо болон суулгацын сул талыг ч мөн тэмдэглэжээ:

  • Ломбо нь цаг хугацааны явцад шүдний бүтцийг өөрчилж, цоорлыг дахин үүсгэх, мэдрэмтгий болгох эрсдэлтэй

  • Имплант нь мэс заслын аргаар хийгддэг, ясны эдтэй бүрэн нийцэхгүй байх тохиолдолтой

  • Аль аль нь хиймэл шийдэл тул жинхэнэ шүдний байгалийн үйл ажиллагааг бүрэн орлож чаддаггүй

Харин лабораторид ургуулсан шүд нь жинхэнэ шүд шиг байгалийн жамаар нөхөн төлжиж, эрүүний ястай бүрэн нийцдэг тул бат бөх, аюулгүй байж чадна гэж судлаачид онцоллоо. Энэхүү технологи шүд нөхөн сэргээх ирээдүйн байгалийн гаралтай, урт хугацааны шийдэл болж мэдэх юм.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэлмэг хотхон орчмын авто зам, зогсоолын засвар үргэлжилж байна 2 цаг 22 мин Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад... 2 цаг 34 мин Цахилгаан болон хийн халаагуурт шилжих өрхүүдэд 800-900 мянган төгрөгийн урамшуулал олгоно 2 цаг 40 мин Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ 2 цаг 49 мин АНУ гадаадын 139 төслийн буцалтгүй санхүүжилтийг цуцаллаа 5 цаг 24 мин Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга нээгдлээ 5 цаг 25 мин ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав 5 цаг 26 мин Хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сургалтын төсөл хэрэгжиж эхэллээ 5 цаг 27 мин Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд шилжинэ 5 цаг 28 мин “Эдүтэн” цахим системийг Монголын бага боловсролд үе шаттай нэвтрүүлж байна 5 цаг 29 мин “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн багш бэлтгэх ажил эрчимжиж байна 5 цаг 30 мин Засгийн газрын хуралдаан эхэлж, нүүрсний экспорт, хууль эрх зүйн төслүүдийг хэлэлцэж байна 5 цаг 31 мин “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэллээ 5 цаг 32 мин Монгол, Польш хоёр улсын иж бүрэн түншлэлийг бататган, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 33 мин Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 5 цаг 35 мин Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ 5 цаг 36 мин Аж үйлдвэрийн үйлдвэрлэл 7.9 их наяд төгрөгт хүрч, 17 хувиар өсөв 5 цаг 37 мин Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт эхэллээ 11 цаг 4 мин Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон сууц барина 11 цаг 5 мин Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл өгчээ 11 цаг 7 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлэ... Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргө... Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд... Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлсэн Г.Ганхуягийг цагдан х... “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэг... Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанба... Хятад, Америкийн худалдааны дайн: Ямар үр дагаварт хүргэж бо... Хятад: АНУ “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрм... Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн ... Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Ою...
Top