x

Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад...

Дэлхийн хавар жихүүн байна. Манай гарагийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд өрнөөд удаж байгаа худалдааны дайн ширүүссээр эцэстээ тулж ирлээ. Тийм ч учраас дэлхий нийт албан ёсоор “дайн” гэж нэрлэж байгаа юм. 

Энэ дайныг шулуутгасан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь довтолгоогоо хийж, БНХАУ-ын бараанд ногдуулах тарифыг хоёр дахин нэмэгдүүлэхээр мэдэгдсэний дараа Бээжингийн эрх баригчид ямар ч салаа утгагүйгээр “эцсээ хүртэл тулалдана” гэсэн хариу өгөв.  Нөхцөл байдал ийнхүү хурцадмал байдалд шилжсэн ч хоёр тал буулт хийх шинж алга. 

Жишээ нь, энэ талаар China Center at The Conference Board тинк танкийн ерөнхий зөвлөх Альфредо Монтуфар-Хелу “Хятад улс байр сууриа өөрчилж, тарифыг бууруулна гэх төсөөлөх шалтгаан алга. Ингэх нь тус улсыг сул дорой харагдуулах төдийгүй АНУ-ыгулам ихийг шаардах суурь болж өгөх юм. Тиймээсдэлхийн эдийн засагт урт хугацааны гай зовлондагуулах мухардмал байдал үүслээ” гэж хэлжээ. 

Дональд Трампын бараг дэлхий дахиныг хамарсан тарифын өөрчлөлтөө зарласнаас хойш дэлхийн улс орнуудад эдийн засгийн уналтын шинж тэмдэг илэрч эхэлснийг ажиглагчид эхнээсээ мэдэгдэцгээж байна.  Дэндүү хурдан өрнөж байгаа энэхүү шинэ нөхцөл байдлын өмнө бэлтгэлтэй байсан буюу ямар нэгэн анти программтай улс орон алга. 

Одоо бид яах вэ. Бор хоногуудын маань амьдралын чанар улам буурах нь тодорхой боллоо. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсад ам долларын ханш 3,550 төгрөгт хүрсэн байна. 

Гэвч бид сошилдоо уралцсаар, улаантан цагаантан болж зодолдсоор өдөр хоногийг өнгөрөөж байна. Дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хамрах худалдааны дайн илүү аюултай байдал руу шилжсэн энэ үед 600 сая төгрөгөөр хотынхоо төв талбай дээр будаатай хуурга аягалан тарааж байгааг ойлгох уужуу ухаан надад лав алга. Ингэтэл тэнэгэрч чадах эрх чөлөөг нийслэлд 1,6 их наяд төгрөгийн алдагдалтай төсвөөр тавиад өгчихсөн. Одоо тэд өөрөөр яаж ч гайхшруулж мэднэ.

Өнгөцхөн харахад монголд улс төр л бужигнаж байгаамэт. Улс төрөөс өөр үзүүлбэр байхгүй мэт болсон. Ийм байлгахыг ч зориуд бодлого хийж өгөн явуулж байна.  Харж байгаа биз дээ. “Ухаа худаг” -ийн дуулиан гэх үзүүлбэрээр эхэлж, “Төгрөг нуур” -аар өрнөл хийн өчүүхэн ч бодох эргэцүүлэх завдал олголгүй бужигнуулж байна. Жаахан завсар гарвал хүмүүсийн сонирхлыг татдаг хүчнийхний томилгоог явуулан үзэгчдийн суудлыг дүүргэж, ахин шинэ сэдвээр сэлбэж өгнө. Мэдээж сценари тасалдаж болохгүй. Эс тэгвээс хэрүүл шуугианаар хооллох ёстой цахим троллууд нь хэцүүднэ. Энэ дэглэлтийнх нь ард чухам юу юу болжбайгаа вэ, юу юу болж өнгөрөх магадлалтай вэ гэж өнгийж харах сэхээтэй хүн алга байна. Гэхдээ хэдүүлээүүнийг анхаарч, сэхээрч байхгүй бол болохгүй гэдгээ мэддэг баймаар байна. Зориуд хүч тавин, олон түмнээр бүчүүлэн шуугиулж байгаа үйл явдлуудыг харах нүдээ ухаалаг болгомоор байна. Сүүлийн үеийнулс төр бөөн жүжиг, зохиомжилсон драмын ард явдагболсон.

Олон түмнийг уймруулж уухируулсан том хэмжээний дуулиан шуугианыг энэ чиглэлээр мэргэшсэн багууд тусгай технологиор хийх нь бий. Ийм технологиуд тоногтөхөөрөмжөөс гадна асар олон оролцогч бүхий түгээлтийн систем дээр явдаг. Тэгэхээр бид гэнэт босгож ирсэн шуугианы ард юу байгаа вэ гэдгийганхаарах хэрэгтэй байна. Ойрын үед явуулж байгаа хөтөлбөрүүдийн ард гэхэд газын хоолой яригдаадбайгаа. Мөн үндсэн хуулийн Цэц дээр ч сэм нэгэн шийдвэр гарч мэдэх талаар жиг жуг хийцгээж байна. Бид хэрсүү байх цаг ирээд байна. 

Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “ jade Gas Holdings” компани манай Өмнөговь аймаг дахь нүүрсний давхаргын метан хийн “Улаан нуур” төслийн талбайд хоёр дахь хэвтээ цооногоо амжилттай өрөмдөж, 802 метр зузаантай хийт нүүрс огтолсноо мэдээллээ. Ингэснээр энэ компанийн сүүлд өрөмдсөн хоёр хэвтээ цооногноос илэрсэн хийт нүүрсний зузаан нийлээд 1500 метрт хүрч. 

Энэ мэдээллийг дэлхийд цацсаны дараа тус компанийн хувьцааны ханш Австралийн хөрөнгийн бирж дээр дахин 20 хувь давж өслөө. Одоогоор хоёр цооногт үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж суурилуулах ажил ид явж байгаа бөгөөд 3-4 долоо хоногийн дотор хий олборлож эхлэхээр байна гэж тэд мэдэгдээд байна. “ jade Gas Holdings” компани олборлосон хийгээ CNG буюу байгалийн хий үйлдвэрлэгч компанид нийлүүлэх ярих хэлэлцээ одоо үргэлжилж байгаа. 

Энэ бүхний үр дүнд “Улаан нуур” төсөл ирээдүйд дэлхийн зэрэглэлийн хийн орд болох итгэл маань баталгаажлаа. Бид эхний хоёр цооногийн ажлыг аль болох эрт дуусгаж, олборлолтоо эхлүүлэх болно хэмээн “ jade Gas Holdings” компанийн ТУЗ-ийн дарга Деннис Мортон догдлон мэдэгдэж байна. 

Айлын хүүхдүүд амжуулж байна. Ажлыг хийж чадаж байна. Харин алтан дээр сандайлж төрсөн бид алалцаж байна.

Б.Ганчимэг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 15 цаг 39 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 15 цаг 39 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 15 цаг 40 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 15 цаг 41 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 15 цаг 42 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 15 цаг 42 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 15 цаг 43 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 15 цаг 46 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 15 цаг 47 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 15 цаг 47 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 15 цаг 48 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 15 цаг 50 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 15 цаг 51 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 17 цаг 26 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 17 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 17 цаг 44 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 17 цаг 48 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 20 цаг 10 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 20 цаг 24 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 21 цаг 46 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ...
Top