Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан дүнгээр 7.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 их наяд төгрөгөөр буюу 17 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. Үйлдвэрлэлийн өсөлтөд уул уурхай, олборлолтын салбар, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбар голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох салбар:
-
Үйлдвэрлэлийн хэмжээ: 5.5 их наяд төгрөг
-
Өсөлт: 857.6 тэрбум төгрөг (18.6%)
-
Металлын хүдэр олборлолт: 614 тэрбум төгрөг (27.2%)
-
Чулуун, хүрэн нүүрс олборлолт: 234.4 тэрбум төгрөг (11.8%)
Биет хэмжээгээр:
-
Хүрэн нүүрс, цайр, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, хайлуур жонш, баяжмал – 3.2–38.8%-ийн өсөлт
-
Цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал – 8.5–32%-ийн бууралт
Цахилгаан, хий, уур, агааржуулалт:
-
Үйлдвэрлэлийн өсөлт: 169.5 тэрбум төгрөг (27.2%)
Боловсруулах аж үйлдвэр:
-
Өссөн бүтээгдэхүүн: Ус, ундаа жүүс, шингэн сүү, янжуур тамхи – 6.4–56%-ийн өсөлт
-
Буурсан бүтээгдэхүүн: Металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, спирт, архи, катодын зэс, гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах – 2.3–28.9%-ийн бууралт
Аж үйлдвэрийн салбарын бүтцэд уул уурхай гол жинг эзэлж байгааг энэхүү өсөлт дахин харуулж байгаа бөгөөд боловсруулах үйлдвэрлэл дотоодын зах зээлийн эрэлт болон түүхий эдийн нийлүүлэлтээс хүчтэй хамааралтай хэвээр байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо.
Сэтгэгдэл (1)