Монгол Улс Финландын Туркугийн их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан “Эдүтэн” цахим сургалтын системийг бага боловсролын түвшинд үе шаттайгаар туршиж, нэвтрүүлж эхлээд байна. Уг системийг 2023–2024 оны хичээлийн жилд 3–4 дүгээр анги, харин 2024–2025 оны хичээлийн жилд 1–5 дугаар ангид хэрэгжүүлж буй.
Цахим системийг шинэчилснээр дараах боломжууд бүрдэхээр байна:
-
Интернэтгүй орчинд ажиллах нөхцөл бүрдэх
-
Багш нарын сургалтын арга зүйг олон улсын жишигт нийцүүлэх
-
Хэрэгжилтийн явцад үүсч буй асуудлыг түргэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх
Шинэчлэлийн хүрээнд тус системийн мобайл хувилбар болон багш нарт зориулсан арга зүйн удирдамжийг боловсруулж байгаа бөгөөд үүнийг танилцуулах зорилгоор Эдүтэний Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Макке Леппанен, программист Тээмү Ражала нар Монгол Улсад ажиллаж байна.
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэднийг хүлээн авч уулзах үеэр, Монголын боловсролын салбарт технологид суурилсан, олон улсын туршлагад үндэслэсэн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх нь сургалтын чанарыг сайжруулах, хүүхдүүдийн сурах идэвхийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо.
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар