Боловсрол, шинжлэх ухааны яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төсөл, Трансвэст Монголиа ХХК, Сандвик Монголиа ХХК, МСМ Групп ХХК-тай хамтран “Хүнд машин механизмын салбарт жендерийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх нь” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Тус төсөл нь ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь болон Налайх дүүрэг дэх Политехник коллежид хэрэгжих бөгөөд дараах гол үйл ажиллагааг хамарна:
-
Хүнд машин механизмын механикч, техникч, операторын хосмог сургалтын хөтөлбөр боловсруулна
-
15 багш, 50 ажилгүй иргэн, 5 инженер зэрэг нийт 115 хүнийг зөөлөн ур чадварын богино хугацааны сургалтад хамруулна, тэдгээрийн тодорхой хувь нь эмэгтэй байна
-
30 оюутныг гурван жилийн хугацаатай сургалтанд хамруулж, энэ чиглэлийн элсэгчдийн тоог 20 хувиар нэмэгдүүлнэ
-
Ахлах ангийн 200 сурагчид хүнд машин механизмын салбар дахь ажил мэргэжлийн талаар мэдээлэл өгнө
Төслийн хүрээнд мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн жендерийн мэдрэмжтэй бодлогыг сургалтын түвшинд бодитоор хэрэгжүүлэх зорилготой юм.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам