x

Астанагаас Улаанбаатар хүрэх замд

“Астана Назарбаев” нисэх буудлаас хотын төв рүү явах замд нэг хэсэгтээ эл хуль тал, дараа нь Зөвлөлтийн үед баригдсан гэлтэй нэг загварын байшин хорооллууд үргэлжилнэ. Хориод минут явсны дараа Астана хотын төвд орж ирэхэд тэнгэр баганадсан өндөр шилэн барилгууд, мусульманы сүм дуган, хотын төв талбай, “Астанагийн хаалга” гэж бидний нэрлэсэн “КазМануйГаз” нефтийн компанийн байр, Дуурийн театр, 105 метрийн өндөртэй Байтерек хөшөө, Ханшатыр худалдааны төв... тэгээд бидний байрлах Hilton Garden зочид буудал.

Очсоны маргааш нойтон цас орж, салхины хүч нэмэгдэв. Цаг агаар тогтворгүй, нэг өдөр + хэм рүү орж дулаарсан ч маргааш нь -20 хэм хүрч цасаар шуурах нь эв энгийн. Эргэн тойрон нэг ч уул толгод, нөмөрлөх бараагүй, 500-600 км үргэлжлэх нүцгэн тал дээр баригдсан хот учраас аль зүгийн ямар салхи хэзээ ирэхийг таашгүй юм. Өвөлдөө -50 хэм хүрдэг, дэлхийн хамгийн хүйтэн 10 хотын нэг.

Хотын түүхийн хувьд 1830-аад онд казахуудын суурин маягаар байгуулсан, Зөвлөлтийн үед Целиноград гэх орос нэртэй байгаад 1991 онд Казахстан улс тусгаар тогтносны дараа Астана нэртэй болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Целиноград хот руу цэргийн гэмт хэрэгтнүүдийг цөлдөг байсан гэх нь бий. 

Хотын хүн ам 2012 онд 775 мянга орчим байсан бол өдгөө 1,3 саяд хүрч, дэлхийн саятын хотуудын нэг болжээ. Казахстаны хоёр дахь том хот. Харин Алма-Ата гурван сая хүнтэй. Улсын нийт хүн ам 18 сая орчим, 120 гаруй үндэстэнтэй. Үүнээс 30 хувь нь оросууд. Америк, Япон, Хятад, Солонгос гээд олон хэлийн хүмүүс энд байнга болон түр оршин суудаг. Тэдний дотор манай монголчууд ч байраа эзэлжээ. Очсон монголчуудын дийлэнх нь үйлчилгээний ажил хийдэг гэнэ.

Хүн амын дундаж цалин монгол төгрөгөөр сая орчим төгрөг. Төрийн албан хаагчид 130 мянган тенге буюу сая гаруй төгрөгийн цалинтай. Манай төрийн албан хаагчдын дундаж цалин 600-800 мянга (1 тенге 7 төгрөгтэй тэнцэнэ) гээд харьцуулаад үзвэл боломжийн орлоготой гэсэн үг. Ядуучууд гэсэн ойлголт бараг байхгүй, ихэнхдээ дундаж амьдралтай, цөөхөн баячуудтай. Харин цөөхөн баячууд нь дэлхийн баячуудтай өрсөлддөг. 

Хотын өнгө төрх арав гаруйхан жилийн дотор ингэж өөрчлөгдөн хөгжиж, “Ертөнцийн хот” гэгдэх хүртлээ алдаршсан шалтгаан нь Ерөнхийлөгч Назарбаевийн байгуулсан Баялгийн сантай холбоотой. Улсын эдийн засгийн гол эх үүсвэр нь нефт болон нефтийн бүтээгдэхүүний экспорт. Сургууль, боловсрол, эмнэлэг гэх мэт нийгмийн үйлчилгээ бүгд үнэ төлбөргүй. Их сургууль, эмнэлэг, нисэх буудал гээд бүгдийн өмнө Назарбаявын нэр бичээстэй. Харин өөрсдөө бол нэрийг нь бүтнээр нь хэлэхээс цээрлэдэг. “Ел ага” гэх нь монголоор “Улсын ах” гэсэн утгатай гэнэ. Бизнест ч бас төрийн өмчийн компаниуд давамгайлдаг, хувийн хэвшлийнхэн нь ихэвчлэн жижиг дунд бизнес эрхэлдэг. Гэхдээ “Цесна” гэх мэт манайхаар бол “MCS”-тэй энэ зэрэгцэхүйц хувийн том компаниуд ч мэр сэр бий гэх.

Монголчууд Казахстаны хөгжлийн нууцыг сонирхож эхэлсэн нь саяхных биш. Одоогоос 12 жилийн өмнө буюу 2006 онын үеэс, Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ парламент дээр анх яригдаж эхэлсэн тэр үеэс “Байгалийн баялгаас олсон орлогоо хэрхэн зөв зүйтэй зарцуулах вэ?” гэдэг асуудал толгойн өвчин болж байв. Норвеги улсын хөгжил, Норвегийн сан, Арабын ертөнц, Абу Дабигийн сан гэхчлэн байгалийн баялагтаа түшиглэж хөгжсөн дэлхийн баян орнуудыг шагшин магтаж, басхүү “Баялгийн хараал” гэгч болсон Голланд болон Африкийн жижиг улсуудын тухай ч ярьж бие биенээ айлгадаг байлаа.

Харин Казахстан улс түүнээс өмнө Норвегийн хөгжлийн замыг сонгосон байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европын хамгийн ядуу орны нэг байсан Норвеги улс 1967 онд газрын тосны асар их нөөцтэй гэдгээ мэдсэний дараа өөрсдийн хөгжлийн замыг сонгосон байна. Байгалийн баялгаас олсон орлогоороо сан бүрдүүлэн бусад салбарууддаа хөрөнгө оруулалт хийж эхэлснээр Норвеги улс өнөөдөр дэлхийн хамгийн баян орнуудын нэг болсон. Дэлхийн хүн амын аз жаргалын индексээр мөн л Норвеги улс тэргүүлдэг. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 59 мянган ам.доллар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 20 ам.доллар. Сургууль, эмнэлэг гэх мэт нийгмийн үйлчилгээ бүгд үнэ төлбөргүй.

Өнгөрөгч 2017 оны есдүгээр сард Америкийн “Блүүмберг” телевиз Норвегийн баялгийн сангийн хөрөнгө нэг их наяд ам.долларт хүрснийг зарлажээ. Харьцуулбал энэ нь Мексик улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Хөрөнгө мөнгөөрөө энэ сантай өрсөлдөхүйц өөр сан гэвэл Японы Засгийн газрын Тэтгэвэр тэтгэмжийн хөрөнгө оруулалтын сан жилийн өмнө 144.9 их наяд иен буюу 1.3 их наяд долларын хөрөнгөтэй байжээ. Мөн Хятад улсын Гадаад валютын нөөцийн сан гурван их наяд ам.доллартай байв. Норвеги улс газрын тосны олборлолтоор дэлхийн дөрөвдүгээрт ордог, ДНБ-ий ¼-ийг газрын тосны экспорт бүрдүүлдэг байна.

Дэлхийн хоёрдугаар дайны гамшгийг нүдээр үзсэн хөдөөгийн фермерийн хүү, Норвегийн их сургуулийн профессор Трыгбе Жедрен Норвеги улсын хөгжлийн нууцыг “Байгалийн баялаг жинхэнэ утгаараа ард түмний өмч байсных юм. Үүний тулд сайн засаглал хамгийн чухал” гэж ярьж байна. Харин монголчуудын хувьд энэ бүхэн цоо шинэ мэдлэг биш гэдгийг өмнө хэлсэн. Сайн засаглалын тухай бид сүүлийн хорин жил ярьж байна. Байгалийн баялаг ард түмний өмч юм бол түүнийг яаж тэгш шударгаар хуваарилах вэ, яаж үр ашигтай зарцуулах вэ? гэж.

Харин сүүлийн үеэс “Баялгийн сан” гэх үгс дахин сонсогдож эхэллээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 дахь хоног дээрээ дуулгасан “Сайн мэдээ” гэх үү дээ. Гэхдээ хэр сайн, муу болохыг хожим мэднэ. Өмнө бид үүнтэй ижил нэртэй “Хүний хөгжлийн сан” гэгчийг байгуулж үзсэн. Гэхдээ тэр нь жинхэнэ утгаараа хөрөнгө оруулалтын сан байгаагүй. Харин тухайн үед засаг барьж байсан хоёр нам сонгуулийнхаа амлалтыг биелүүлэхийн тулд алт, зэсэнд өндөр татвар тавиад, татварын орлогын багахан хувийг ХХС-нд байршуулан бэлэн мөнгөөр тараасан билээ. Орлогын ихэнхийг төсвийн алдагдал нөхөхөд зарцуулаад дууссан.

Удаах нь төрийн өмчийн оролцоотой уул уурхайн ордуудаа нэгтгэсэн “Эрдэнэс Монгол” компанийг байгуулж, үүгээрээ дамжуулан баялгийн менежмент хийнэ гэсэн ч энэ оролдлого бас л амжилт ололгүй хоёр их хурлын бүрэн эрхийн хугацааг туулж байна. Үүнтэй харьцуулбал Казахстан улсын 20 жилд хүрсэн амжилтыг гэрлийн хурдтай зүйрлэж болно.

Саяхан “Херо интертайнмент”-аас бэлтгэж, Монголын бараг бүх телевизүүдээр зэрэг цацсан баримтат нэвтрүүлгээс үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын үлдсэн хоёр жилийн хугацаанд барьж явах туг нь “Баялгийн сан” юм байна. “Төр өөрийнхөө өмчийг бүртгэдэг болно, эдийн засагт төрийн оролцоог нэмэгдүүлнэ, төр өөрийнхөө менежментийг хийнэ” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь өөрийн амаар хэлэв. Цагийн зүү эргээд эхэлчихжээ гэсэн үг. Гэвч энэ хооронд хаана нь яаж будилах, будилуулахыг таах аргагүй.

Ямар ч байсан салбарын сайдын хэлж буйгаар эхний ээлжинд “стратегийн ач холбогдол бүхий” гэж нэрлэдэг төр хувьцааг нь эзэмшиж байгаа арав гаруй ордыг нэгтгэсэн үндэсний корпораци байгуулж, өөрийн үнэт цаасыг гаргах замаар хувьцааг нь худалдаж авснаар компаниудын удирдах эрхийг төр өөртөө авах юм байна. Ингэхдээ өмнөх алдаагаа давтахгүйн тулд, сангийн үйл ажиллагааг улс төрөөс ангид байлгахын тулд гаднаас мэргэжлийн баг авч ажиллуулах шаардлагатай гэнэ. Мөн сангийн хөрөнгийг ямар ч тохиолдолд нийгмийн халамжид зарцуулахгүй, зөвхөн ирээдүйгээ харсан, үр ашгаа өгөх хөрөнгө оруулалтад зориулах ёстой гэв. Норвегийн жишээ, Казахстаны туршлага Засгийн газарт найдвар төрүүлж буй бололтой.

Гэхдээ нэг зүйл бий. Норвегийн сангийнхнаас “Баялгийн санг үр ашигтай байлгая гэвэл гарааны нөхцөл нь юу вэ?” гэж асуухад “Сангийн үйл ажиллагаанд төр оролцож болохгүй. Харин хяналт тавьдаг механизмыг нь хийж өгөх ёстой. Шүүх, хуулийн систем нь тогтвортой, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх ёстой” гэв. Харин манайд энэ бүхэн бий бил үү? Байхгүй бол хэрхэн бий болгох вэ? гэдэг эхний асуулт болж байна. Дээр нь улс төрийн тогтвортой байдал.

Хөрөнгө оруулагчид тогтвортой улс оронд, тогтвортой газарт, тогтвортой хүмүүст л хөрөнгө оруулалт хийдэг. Сангийн үйл ажиллагаа улс төрөөс ангид байх ёстой. Хэрэв улс төр байна гэж үзвэл тэр нь зөвхөн тогтвортой байдал юм гэснийг мартаж болохгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (103.57.92.219)
    Нөгөө шилэн данс яааваа.овоо хяналттай болж магдгүй байсан юмсан .ерөнхий сайд аа ШИЛЭН ДАНСАА !!!!!!!!!
    2018 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.9.90.53)
    Маш богино хугацаанд маш том бүтээн байгуулалт. Гэвч нэг но байна. Саяхан хоёр ч удаа оросын аялалын нэвтрүүлгийн баг Астанад очоод дүгнэлт хийж байна лээ. Какой то бездушный, безлюдный город гэж хэлж байна лээ. Нээрээ тэр аялалын явцад тэр том сайхан буудал, ресторан, хиймэл далйн эрэг зэрэг том объектуудад нь бараг хүнгүй, гудамжнууд нь эл хуль яг л нөгөө хятадын чимээгүй хотууд шиг сэтгэгдэл төрүүлж байсан шүү. Бизнесийн хувьд ашиг багатай бол хичнээн гял цал том сайхан байгаад тэр сайхан барилгууд ирээдүйд яах бол гэж бодогдсоон. Яг л үзүүлэн музей мэт амьгүй хот үзэгдэж байна лээ. Яг үнэн хэрэгтээ Алматад бүх амьдрал буцалж байдаг гэсэн.
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
    • Тийм байж болох ч, нэг хүнд ноогдох ДНБүтээгдэхүүний үзүүлэлтээр биднээс 2 дахин их учир, казахчуудын амьдрал биднээс яаж ч байсан илүү байгаа нь үнэн л дээ.
      2018 оны 04 сарын 09
  • иргнэ (202.179.26.250)
    Нэг үе Акмола гээд нэртэй байсан санагдана
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (50.204.62.58)
    Монголчууд 30 жил хийсэн хулгайгаа ардчилал байгуулсан гэж шүлсээ үлчүүлж байхын хооронд Хятад дэлхийн 2 ЭЗ болж Казахстан Вьетнам 2 Азийн бар болох гэж байна. Африкийн орнууд муу жишээгээр Монголыг татдаг болоод 4 гаруи жил болж байна
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • albaker (93.65.89.201)
    Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбогдож, санхүүгийн асуудлууд, өнгөрсөн зүйлээ хийхэд таатай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.168.8)
    Целиноград гэдэг байсан юмаа
    2018 оны 04 сарын 04 | Хариулах
    • 1990 ond akmola bolood niislel hot bolood astana hot bolson doo..
      2018 оны 04 сарын 04
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 3 цаг 33 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 4 цаг 44 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 5 цаг 36 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 5 цаг 44 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 6 цаг 8 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 6 цаг 53 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Өчигдөр 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Өчигдөр 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top