x

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын тоо, хөтөлбөр, санхүүжилтийн талаарх мэдээлэл

Монгол Улсад нийт 69 мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

  • 35 нь нийслэлд, 34 нь орон нутагт байрладаг.
  • 39 нь Политехникийн коллеж, 24 нь мэргэжлийн боловсролын сургууль.

Суралцагчдын тоо өссөн үзүүлэлттэй байна

  • Өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад суралцагчдын тоо 6.8%-аар өссөн.
  • 2025 оны хавар 20,000 гаруй төгсөгч төгсөх тооцоо гарчээ.
  • 2023 онд Боловсролын багц хууль болон Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэн.

Санхүүжилт ба тэтгэлэг

  • 41 нь төрийн өмчийн, 28 нь хувийн хэвшлийн байгууллага.
  • 2020 оноос хойш суралцагч бүр сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг авдаг.
  • Төрийн өмчийн 41 байгууллагад 138.3 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн 28 байгууллагад 15.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Мэргэжлийн боловсролын ач холбогдол

  • 12-р анги төгсөгчид бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх боломжтой.
  • 2-р курсээс эхлэн аж ахуйн нэгж дээр уртын дадлага хийж, өдрийн урамшуулал авна.
  • Төгсөгчдийн 85%-аас дээш хувь нь шууд ажлын байртай болж төгсдөг.

Эрэлттэй мэргэжлүүд

Судалгаагаар 2030 он хүртэл 107,000 мэргэжилтэй ажилтан шаардлагатай бөгөөд үүнээс 46,000 нь мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд бэлтгэгдэх шаардлагатай байна.

Тэргүүлэх мэргэжлүүд:

  • Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Гагнуурчин
  • Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн угсралт
  • Ойн аж ахуй, газар тариалангийн аж ахуй
  • Авто зам, гүүрний байгууламж, барилгын техник технологи
  • Мал амьтны эмнэл зүй
  • Нийт 58 мэргэжил эрэлттэй байна.

Хосмог сургалтын тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ

  • Суралцагчид 30%-ийг танхимд, 70%-ийг ажлын байран дээр дадлага хийж суралцана.
  • Дадлага хийж байх хугацаандаа ажил олгогчоос цалин авах боломжтой.
  • Сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэгт хамрагдахаас гадна нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлнө.

Цаашдын зорилт

  • Мэргэжилтэй ажиллах хүчийг бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх.
  • Сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
  • Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийн хөгжлийг бүсчилсэн бодлоготой уялдуулан шаардлагатай техникч, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх чиглэлээр сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх.

Энэхүү бодлого хэрэгжсэнээр Монгол Улс мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчээ нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмгэнэл 7 цаг 45 мин УБТЗ 2030 он гэхэд ачаа тээврээ 50 сая тонн хүргэхээр төлөвлөж байна 8 цаг 12 мин Монгол, Чехийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ 8 цаг 14 мин Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын тоо, хөтөлбөр, санхүүжилтийн талаарх мэдээлэл 8 цаг 22 мин Монгол Улс БНСУ-тай худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 10,000 гаруй бүтээгдэхүүн экспортлох саналаа хүргүүлжээ 8 цаг 31 мин Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээхгүй, харин Хүнс, эмийн агентлаг байгуулахаар судалж байна 8 цаг 33 мин Зам, тээврийн хяналтын улсын байцаагчдын хомсдол зарим аймагт хяналт хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна 8 цаг 35 мин Украин 30 хоногийн гал зогсоох саналыг хүлээн авч, олон улсын удирдагчид сайшааж байна 8 цаг 40 мин ЖДҮХС-аас зээлийн хүсэлт хүлээн авах үйл ажиллагаа дууслаа 8 цаг 44 мин Гадаадын иргэн, харьяатын газар хоёрдугаар сард 12,377 иргэнд үйлчилгээ үзүүлжээ 8 цаг 46 мин Аваргуудын лиг: "Барселона", "Интер Милан", "Бавариа", "ПСЖ" шөвгийн 8-д шалгарлаа 8 цаг 47 мин Чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аваргад Монголын баг 20 тамирчинтай оролцоно 8 цаг 49 мин Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгө 305.2 тэрбум төгрөгт хүрчээ 8 цаг 50 мин АНУ Канадын ган, хөнгөн цагаанд ногдуулсан нэмэлт татварыг цуцлав 8 цаг 53 мин Сарнаас гар утасны анхны дуудлага хийх оролдлого бүтэлгүйтжээ 8 цаг 54 мин Байгаль орчны эсрэг зөрчлийн талаарх дуудлага нэмэгджээ 8 цаг 55 мин Хүүхдийн гэмтэл, сэргээн засах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж байна 8 цаг 56 мин "Манчестер Юнайтед" 100 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн барина 8 цаг 57 мин Уур амьсгалын өөрчлөлт хиймэл дагуулуудын тоонд нөлөөлж магадгүй 8 цаг 58 мин Саран дээр GPS систем амжилттай ажиллаж эхэллээ 8 цаг 59 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Энэ үнэн үү, Настя? Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т...
Top