Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) 2025 оны хоёрдугаар сард гадаадын иргэдэд виз, оршин суух зөвшөөрөл олгох, бүртгэл хийх зэрэг 12,377 үйлчилгээг үзүүлсэн байна.
Олгосон визийн тоо
- 3284 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгожээ.
- 1768 иргэнд виз олгосон.
- Evisa.mn цахим системээр 23 улсын 4256 иргэнд цахим виз гаргасан.
Оршин суух зөвшөөрөл
- 692 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгов.
- 1417 иргэний оршин суух зөвшөөрлийг сунгажээ.
- 497 иргэнийг оршин суух бүртгэлээс хасав.
Оршин суух үнэмлэх, цахим үйлчилгээ
- 2257 шинэ үнэмлэх хэвлэж олгосон.
- Оршин суух үнэмлэх хэвлэх киоск машин-ыг Чингэлтэй дүүрэг дэх Засгийн газрын 11-р байр, Хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвд байрлуулжээ. Ингэснээр уригч иргэн, хуулийн этгээд өөрөө үнэмлэхээ хэвлэх боломжтой болсон.
Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн статистик (2025.02)
Нийт: 135 орны 31,279 иргэн
- Хөдөлмөр эрхлэгч: 12,926
- Хөрөнгө оруулагч: 3,898
- Гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор: 4,782
- Цагаач: 1,828
- Шашны зорилгоор: 118
- Албан хэргээр: 640
ГИХГ-аас гадаадын иргэдийн бүртгэл, хяналтын үйлчилгээг сайжруулж, цахимжуулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Нийт гадаадын иргэдийн тоо:
- 135 орны 31,279 иргэн Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж байна.
Улсаар харвал:
- Хятад – 16,248
- Орос – 4,520
- Өмнөд Солонгос – 1,798
- Энэтхэг – 1,714
- АНУ – 1,517
- Филиппин – 614
- Казахстан – 569
- Вьетнам – 492
Зорилгоор ангилбал:
- Хөдөлмөр эрхлэх – 12,035
- Суралцах – 7,087
- Гэр бүл, хувийн бусад зорилго – 4,782
- Хөрөнгө оруулах – 3,898
- Цагаачлах – 1,828
- Албан хэрэг – 640
- Шашны үйл ажиллагаа – 118
Ангиллаар:
- 640 гадаадын иргэн албан хэргээр
- 30,639 гадаадын иргэн хувийн хэргээр оршин сууж байна.
Эх сурвалж: ГИХГ