Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын нийтийн байрнуудад хяналт шалгалт хийж, 7985 зөрчил илрүүлжээ.
Хотын хэмжээнд нийт 770 нийтийн байр бүртгэлтэй байдгаас 754 нь иргэдийн нэр дээр, үлдсэн нь аж ахуйн нэгжүүдэд бүртгэлтэй байна. Шалгалтаар эрүүл ахуй, галын болон цахилгааны аюулгүй байдал, халдвар хамгааллын нөхцөл шаардлага хангаж байгаа эсэхийг хянасан бөгөөд нийт зөрчлийн 75 орчим хувийг гэмт хэрэг, хэв журмын зөрчил эзэлсэн бол үлдсэн нь галын аюулгүй байдал, барилгын стандартын зөрчил байжээ.
Мөн шалгалтын явцад нийтийн байр түрээсэлж байгаа 285 байр татвар төлдөг болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн галын аюулгүй байдлын 5730 зөрчил илрүүлснээс 2.3 хувийг газар дээр нь шийдвэрлэжээ.
НЗДТГ-аас илэрсэн зөрчил, түүнийг арилгах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулан цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргахаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба