Байгаль орчны эсрэг үйлдэгдсэн зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авах 117 тусгай дугаарт өнгөрсөн сард 10 гаруй дуудлага бүртгэгджээ.
Ирсэн дуудлагуудаас онцлох зарим нь:
- Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Нарангийн голын ай савд сав газрын урсац, голын голдирлыг өөрчлөн алт олборлож байгаа тухай мэдээлэл.
- Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ баг, Жимбэгэрийн аманд ой мод бүхий газрыг хашаалсан асуудал.
- Ойгоос мод бэлтгэх журмыг цуцалсантай холбогдуулан гарсан зөрчил зэрэг багтаж байна.
Холбогдох байгууллагууд дээрх гомдлуудыг шалгаж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авч байгаа аж.
Байгаль хамгаалагч, иргэдэд урамшуулал олгоно
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар, байгаль орчны эсрэг хууль бус үйлдлийг илрүүлсэн иргэд, байгаль хамгаалагчдад урамшуулал олгодог. Үүнд:
- Улсын байцаагч, байгаль хамгаалагч нь хууль бусаар бэлтгэж, хураагдсан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг урамшуулал болгон авна.
- Иргэн, нөхөрлөл, төрийн бус байгууллага нь зөрчил мэдээлсний үндсэн дээр 150,000 төгрөгийн мөнгөн урамшуулал авах зохицуулалттай.
Байгаль орчныг хамгаалах, хууль бус үйлдлийг мэдээлэх иргэдийн оролцоо чухал гэдгийг холбогдох байгууллагууд онцолж байна.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам