Чөлөөт болон сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-наас Йорданы Амман хотод эхэлнэ.
Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд нийт 20 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй тамирчид
- 57 кг – Б.Мөнх-Эрдэнэ
- 61 кг – Т.Түвшинтулга
- 65 кг – Ц.Цогбадрах
- 70 кг – Т.Тулга
- 74 кг – Б.Батбаяр
- 79 кг – О.Сүлдхүү
- 86 кг – Н.Батбилгүүн
- 92 кг – Б.Бат-Эрдэнэ
- 97 кг – Г.Ганхуяг
- 125 кг – М.Лхагвагэрэл
Эмэгтэй тамирчид
- 50 кг – Б.Мөнхнар
- 53 кг – Ч.Отгонтуяа
- 55 кг – Б.Отгонтуяа
- 57 кг – Х.Болортуяа
- 59 кг – Т.Алтжин
- 62 кг – Я.Баасанжаргал
- 65 кг – Т.Энхжин
- 68 кг – Э.Дэлгэрмаа
- 72 кг – З.Болортунгалаг
- 76 кг – Э.Даваанасан
Тамирчдын бэлтгэл
Эрэгтэй багийн тамирчид одоо БНХАУ-ын Хөх хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бол эмэгтэй багийн тамирчид нийслэлд ААШТ-ий бэлтгэлээ базааж байна.
Шигшээ баг шинэ дасгалжуулагчийн удирдлага дор анхны тэмцээнд оролцоно
Монголын шигшээ баг сар шинийн баярын өмнө дасгалжуулагчдаа шинэчлэн томилсон бөгөөд Монголын чөлөөт бөхийн түүхэнд анх удаа эмэгтэй дасгалжуулагч багтсан нь онцлох үйл явдал болжээ.
Ийнхүү ААШТ нь шинэ дасгалжуулагчдын ажлын анхны тэмцээн болох юм.
Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо