“Нийслэл Ротари” болон Хонконгийн Ротари клуб хамтран “Хүүхдийн гэмтэл согог, сэргээн засах чадавх бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү төслийн хүрээнд манай улсад бэлтгэдэггүй протез, ортопедийн эмч, согог заслын ортопедийн техникчдийг сургах сургалтыг Хонконг, ХБНГУ-ын “Human study” төвтэй хамтран зохион байгуулахаар болсон байна.
Төслийн талаар ГБХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлага, Хонконгийн Ротари клубийн гишүүн, хүүхдийн ортопед, согог заслын эмч Лию Кинг Лок, согог засалч Анн Вонг, Монголын сэргээн засах нийгэмлэгийн хүндэт гишүүн Шилла Пүрвэс нар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн байна.
Эх сурвалж: Нийслэл Ротари, ГБХНХЯ