Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Халхгол суманд энэ сарын 9,11-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Одоогоор түймэрт өртсөн талбай, хохиролыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Хуурайшилт ихтэй хаврын энэ өдрүүдэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл их байгаа тул иргэд, малчид сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг ОБЕГ-аас уриаллаа.