Италийн Турин хотноо болж буй Тусгай өвлийн олимп энэ сарын 8-наас 15-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн олимпод дэлхийн 100 гаруй орны 1,500 тамирчин өвлийн спортын найман төрлөөр өрсөлдөж байна.
Монгол Улсаас гүйлтийн цана, уулын цана, спорт бүжиг, заалны хоккей, цасны гуталтай гүйлт, сноуборд зэрэг нийт долоон төрлийн спортод есөн эрэгтэй, 16 эмэгтэй тамирчин оролцож байгаа аж.
Сноубордын жайнт слалом төрлөөр Монголын тамирчин А.Алтан-Очир хүрэл медаль хүртэж, М.Энхзаяа шагналт байранд орсон байна.
Тэд өнөөдөр дахин хоёр төрлөөр хүч сорих юм.