УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногийн даваа гариг буюу гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн товыг намрын чуулганы төгсгөлд баталсан. Үүнд дараах хууль, тогтоолын төслүүд багтсан байна.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
- “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл.