Өнөөдөр болох үйл явдлын тойм...
08:00 цагт: Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалтгалтын нээлт болон нэгдүгээр ээлжийн шалтгалт Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт эхэллээ. Холбогдох утас:99012549
08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт Улаанбаатар зочид буудлын Сонгинохайрхан танхимд болно.
Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл Г.Занабазарын музейд үргэлжилж байна.
"Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал "Норпей Арт" галерейд үргэлжилнэ.
3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглож байна.
Үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.