x

Гурван сая хүртэл төгрөгийн, банк хоорондын гүйлгээг гурван секундэд гүйцэтгэдэг боллоо

Нэг сая хүртэл төгрөгийн үнийн дүнтэй, банк хоорондын гүйлгээг шуурхай гүйцэтгэдэг болсон. Тодруулбал 2014 оны зургадугаар сараас эхлэн банк хоорондын гүйлгээ 24/7 цагийн горимд шилжсэн юм.

Харин арваннэгдүгээр сарын 27-ноос эхлэн гүйлгээний үнийн дүнг өсгөн, 3 сая төгрөг болгожээ.

АХБ-ны санхүүжилтээр Монголбанканд “Банк хоорондын сүлжээ” төслийг хэрэгжүүлсэн байна. Төв банк төлбөр тооцооны системээ шинэчилж, гүйлгээний үнийн дүнг өсгөжээ. Мөн хугацааг богиносгон, 3-4 секундын дотор хүлээн авагч тал мөнгөө авах боломжтой болжээ. 

Бага дүнтэй төлбөр тооцоо гэдэгт

-Байгууллагаас байгууллага,

-Байгууллагаас иргэд,

-Иргэдээс байгууллага,

-Иргэдээс иргэд хооронд шилжүүлэх 3 саяас доош мөнгөн дүнтэй гүйлгээг бэлэн бусаар хийхийг хэлдэг.

Банкны салбараар, интернэт, цахим банк болон гар утсаар хийж буй орлого, шилжүүлэг болон бүх төрлийн гүйлгээг шуурхай гүйцэтгэдэг. Төлбөр тооцоог 24/7 бодит цагийн горимоор дамжуулдаг болсноор иргэд цаг алдахгүй болсноос гадна  

-Бэлэн мөнгөний хэрэглээ буурах,

-Банк санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, найдвартай, шуурхай болох,

-Бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ өсөх,

-Иргэдийн банкинд итгэх итэгэл өсөх,

-Жижиг дунд бизнес эрхлэгчид бизнесийн цар хүрээгээ өргөтгөх зэрэг давуу талуудтай. 

Гурав хүртэлх сая төгрөгийн төлбөрийг байршил, өдөр хамааралгүй аль ч цагт 1-4 секунтэд гүйцэтгэх бүрэн гүйцэтгэснээр цахим төлбөр тооцоо гүйцэтгэх үйл ажиллагаа дахин нэг шат ахиж, эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг хурдасгах чухал ач холбогдолтой. Иргэд болон банкуудаас ирүүлсэн хүсэлтийг сайтар судалж, холбогдох судалгаа тооцооллыг хийсний үндсэн дээр энэ шийдвэрийг гаргажээ. Цахим төлбөр тооцоог нийтийн хэрэглээ болгож хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж байна гэж Төв банкнаас мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 9 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 23 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 40 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 23 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 33 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top