Сэлэнгэ аймгийн Мандал сумын EБ-ын 4-р сургуулийн 1б ангийн сурагч О.Анхилуун “Цодгор хүү-2025” Монгол Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний аваргын алтан медалийг хүртжээ.
Тэрбээр “Зүүнхараа бяцхан мастер" шатрын клубийн тамирчин юм. О.Анхилуун 7 насны охидын ангилалд 9 өрөг тоглохдоо 7 хожиж, 2 тэнцэн 8 хожилтойгоор Монгол Улсын аварга болжээ.
Түүнийг багш Б.Энхбаатар дасгалжуулсан байна.