А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох “Ногоон автобус”-ны хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Шүүх хурал долоон удаа хойшилсон. Хамгийн сүүлд өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 16-нд товлогдож, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар хойшлуулсан юм.
Өмнөх үйл явцыг дурдвал,
- АТГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 9-нд прокурорт шилжүүлсэн
- Прокуророос хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-нд шүүхэд шилжүүлсэн.
- Урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд товлосон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 20-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшилсон.
- Урьдчилсан хэлэлцүүлэг 2024 оны долдугаар сарын 4-нийг хүртэл хойшилсон.
- Шүүх хурлыг 2024 оны долдугаар сарын 29-нд товлов.
- Шүүх хурал 2024 оны наймдугаар сарын 12-ныг хүртэл хойшилсон.
- Шүүх хурал 2024 оны аравдугаар сарын 21-нийг хүртэл
- Шүүх хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 6-ныг хүртэл
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл
- Шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл
- Шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл тус тус хойшилсон юм.