x

Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ

Их чадлын хуримтлуур бүхий сэргээгдэх эрчим хүчний дэлхий дээрх анхны байгууламжийг АНЭУ-д ашиглаж эхэлснийг тус улсын эрх баригчид мэдэгджээ. Энэхүү станц нь хэрэглэгчдийг цэвэр эрчим хүчээр 24 цагийн турш хангаж чадна гэж олон улсын “SolarQuarter” хэвлэл мэдээлсэн байна. 

Энэхүү өвөрмөц, цоо шинэ төслийг АНЭУ-ын Аж үйлдвэр, дэвшилтэт технологийн сайд, “Masdar” компанийн тэргүүн, доктор Султан Аль Жабер, Хөрөнгө оруулалтын сайд, ADQ группийн гүйцэтгэх захирал Мохамед Хассан Аль Сувайди нар танилцуулжээ. 

Өдөр шөнөгүй цэвэр эрчим хүчээр тасралтгүй хангаж чадахгүй байсан нь сүүлийн 10 жилд сэргээгдэх эрчим хүчний салбарт  учирч байсан хамгийн том саад байсан гэдгийг доктор Аль Жабер тэмдэглэн хэллээ. 

Харин эл томоохон төслийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчээр долоо хоногийн долоон өдөр, 24 цагийн турш тогтвортой хангадаг болж байгаа юм. Мөн сэргээгдэх эрчим хүчийг урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээгээр буюу өдөр бүр 1 ГВт-ын эрчим хүч болгон хувиргадаг анхны станц болж байна. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний салбарт асар том үсрэлт хийлээ гэж тэрбээр онцолсон байна. 

5.2 ГВт-ын хүчин чадалтай нарны станцыг цагт 19 ГВт эрчим хүчний багтаамжтай хуримтлууртай хослуулсан нь төслийн гол онцлог ажээ. Ийм технологийг ашигласнаар сэргээгдэх эрчим хүчний салбарын гол асуудал болох эрчим хүчний хангамж тасалдах эрсдлийг арилгана. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 4 цаг 57 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 0 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 1 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 5 цаг 3 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 5 цаг 5 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 5 цаг 15 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 5 цаг 16 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 5 цаг 18 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 5 цаг 23 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 9 цаг 27 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 9 цаг 31 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 9 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 9 цаг 38 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 9 цаг 39 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 9 цаг 40 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 9 цаг 41 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 9 цаг 43 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top