x

Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ

2025 онд зах зээлд мэдэгдэхүйц хэлбэлзэл гаргаж, хөрөнгө оруулагчдад гайхал төрүүлэхүйц олон хүчин зүйл бий гэж Bank of America (BofA) банкны стратегичид үзжээ. Тус банк үйлчлүүлэгчдэдээ зориулан, заавал бодит болно гэхээргүй ч боломжийн байх магадлалтай долоон үйл явдлын жагсаалтыг гаргажээ гэж Business Insider мэдээлэв.

1. S&P 500 индекс гурав дахь жилдээ 20%-иар өсөх магадлалтай

Уолл-стрит 2025 онд S&P 500 индекс 8%-иар өсөж, 6539 нэгжид хүрэх төлөвтэй гэж даруухан таамаг гаргажээ. Гэвч BofA-ийн шинжээчид илүү өөдрөг таамаг дэвшүүлэн, индексийг 6666 нэгжид хүрч, гурав дахь жилдээ дараалан 20%-иар нэмэгдэнэ гэж үзэж байна.

2. Дональд Трампын тарифын бодлогын эерэг нөлөө

Дональд Трампын худалдааны тарифын бодлого АНУ-ын худалдааны тэнцвэрийн алдагдлыг бууруулж, үйлдвэржилтэд эерэг нөлөө үзүүлнэ гэж банкны шинжээчид үзжээ. Энэ нь үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжиж, эдийн засгийн хувьд нааштай өөрчлөлт авчирна.

3. Хөрөнгө оруулалтын хөөрөл

Дональд Трамп төрийн удирдлагын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Илон Маск, Вивек Рамасвами нарыг оролцуулан шинэ алба байгуулах магадлалтай. Энэ шийдвэр нь компаниудын хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

4. Хиймэл оюун ухааны сургалтын мэдээллийн хомсдол

Хиймэл оюун ухааны сургалтын өгөгдлийн нөөц оны сүүлээр багасна гэж BofA таамаглажээ. Үүний улмаас технологийн компаниудын ашиг хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрэхгүй, улмаар зах зээлийн хөөрөл буурна.

5. Облигацийн зах зээлийн эрсдэл

АНУ-ын засгийн газрын өрийн үнэт цааснуудаас хөрөнгө оруулагчид татгалзаж, энэ нь зах зээлд үймээн үүсгэж магадгүй. Трампын засаглалын эхний 100 хоногт засгийн газрын өр $40 их наяд хүрч, хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна.

6. Интернетийн даяарчлалын тасалдал

Усан доорх кабелийн гэмтэл дэлхий даяарх интернетийн ажиллагаанд ноцтой асуудал үүсгэж болзошгүйг банкны шинжээчид анхааруулжээ. Эдгээр кабелиар өдөрт $10 их наядын санхүүгийн гүйлгээ дамждаг бөгөөд гэмтэл нь дижитал дэд бүтцэд ихээхэн хохирол учруулна.

7. Цахилгааны тасалдал ба АНУ-ын эдийн засгийн хохирол

АНУ-ын хуучирсан цахилгаан сүлжээ нь ирэх арван жилд дөрвөн удаагийн томоохон тасалдлыг давж магадгүй бөгөөд энэ нь нийт $600 тэрбумын хохирол учруулна гэж BofA үзжээ.

Эх сурвалж: Office Life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 15 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 18 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 19 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 2 цаг 21 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 2 цаг 24 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 2 цаг 33 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 2 цаг 34 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 2 цаг 36 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 2 цаг 42 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 6 цаг 45 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 6 цаг 49 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 6 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 6 цаг 56 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 6 цаг 57 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 6 цаг 58 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 6 цаг 59 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 7 цаг 1 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top