АНУ-ын Миннесота мужийн Стиллуотер хотод “Цасан баримал”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-19-нд болж, шилдгүүдээ шалгаруулжээ.
Тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон Ц.Батмөнх, Б.Говьсайхан, А.Ихбанди нар “Цасан баримлын дэлхийн аварга” болжээ.
Тэд "Дуу хоолой" гэх бүтээлийг сийлсэн бөгөөд дэлхийн цасны баярт түрүүлсэн анхны Монгол баг болж байна.
Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 12 улсын баг оролцсон байна. Оролцогчид бүтээлээ лхагва гаргаас эхлэн урлаж, бямба гарагт дүгнэжээ. Тэмцэээний мөнгөн медалийг Мексик, хүрэл медалийг Тайванийн баг хүртсэн байна.