x

Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц

Нийгмийн  даатгалын сангийн орлого 2024 оны жилийн эцэст   5573.6 тэрбум төгрөг болжээ. Энэ нь  2023 оны мөн үеийнхээс 1255.8  тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Даатгалын сангийн орлого  нэмэгдэхэд: тэтгэврийн даатгалын сангийн орлого 1 131.7 (30.9%) тэрбум төгрөгөөр,
тэтгэмжийн даатгалын  сангийн  орлого  82.1  (27.1%)  тэрбум  төгрөгөөр нөлөөлжээ.
Тус сангийн зарлага 2024 оны жилийн эцэст 5419.3 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2023  оны мөн үеийнхээс 1354.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Даатгалын сангийн зарлага нэмэгдэхэд: тэтгэврийн даатгалын сангийн зарлага 994.1 тэрбум  төгрөгөөр,
үйлдвэрлэлийн  осол,мэргэжлээс  шалтгаалсан өвчний даатгалын сангийн зарлага 293.3 (6.3дахин) тэрбум төгрөгөөр нөлөөлсөн байна.

Тэтгэврийн даатгалын сангаас 2024 оны жилийн эцэст  509.5 мянган хүнд 4 695.8 тэрбум төгрөг олгосон нь 2023 оны мөн үеийнхээс тэтгэвэр авагчид 12.5 мянган хүнээр илүү, олгосон тэтгэврийн хэмжээ 1 044.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн  гарчээ.

Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг 2024 оны жилийн эцсийн байдлаар 51.4 мянган хүнд 188.3 тэрбум төгрөг олгосон аж. Энэ нь  2023 оныхоос 9.4  мянган хүнээр буурсан. Харин олгосон тэтгэмжийн хэмжээ 40.6 тэрбум төгрөгөөр их байна.

Халамжийн  тэтгэвэрт  2024  оны жилийн  эцсийн  байдлаар 61 мянган  хүн хамрагдсан. Энэ нь  2023 оныхоос 1.6  мянган    хүнээр буурчээ. Гэтэл олгосон тэтгэврийн хэмжээ 242.6 тэрбум төгрөгт хүрч, 44.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байх юм.

 

Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн хувьд:

60 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн,
27.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд,
12.1 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн,

 

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2024 оны жилийн эцсийн байдлаар 288.6 тэрбум төгрөг олгосон нь 2023 оныхоос 107.8 тэрбум  төгрөгөөр  нэмэгджээ. 

Нийгмийн халамжийн тэтгэмжид 149.7 мянган хүн хамрагдсаны хувьд:

52.0 хувь нь асаргааны тэтгэмж,
48.0 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авсан иргэд,
Энэ сангийн 2024 оны орлого зарлагийн бүтцийг авч үзэхэд дээрх дүр төрх гарч ирж байна.

Нийгмийн даатгалын сан: Ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос  тэтгэвэр,  тэтгэмж,  төлбөр,  үйлчилгээнд  зарцуулах,  нийгмийн  даатгалын  үйл ажиллагааны  зардлыг  нөхөх  зорилгоор  төлсөн  шимтгэлийн  орлого,  бусад  эх  үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагч: Хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ.

Тэтгэвэр:Даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас  барахад  нь  түүний  асрамжид  байсан  гэр  бүлийн  хөдөлмөрийн  чадваргүй  гишүүнд нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн олговор юм.

Тэтгэмж: Хөдөлмөрийн  чадвараа  түр  хугацаагаар  алдах,  жирэмсний, амаржсаны чөлөө эдлэх, ажилгүй болох тохиолдолд даатгуулагч өөрт нь, даатгуулагч  нас  барах  тохиолдолд  гэр  бүлд  нь  хуульд  заасан  болзол, нөхцөлийн дагуу нийгмийн даатгалын сангаас тодорхой хугацаанд буюу нэг удаа олгох мөнгөн олговор байна гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбарлажээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 7 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 9 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 10 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 2 цаг 13 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 2 цаг 15 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 2 цаг 25 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 2 цаг 26 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 2 цаг 28 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 2 цаг 33 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 6 цаг 36 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 6 цаг 41 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 6 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 6 цаг 47 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 6 цаг 49 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 6 цаг 50 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 6 цаг 51 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 6 цаг 52 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top