x

Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ

Чингэлтэй дүүргийн төвийн хороодод 18-21 цагаас бусад цагт хог хаяхыг хориглосон Засаг даргын захирамж гарсан байна.

Захирамжид тус дүүргийн төвийн 1-6 дугаар хорооны аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны хороолол зэрэг үүсмэл хог хаягдал үүсдэг байршлуудыг “шөнийн цагийн систем”-д шилжүүлсэнтэй холбогдуулан 18-21 цагаас бусад цагт ил задгай хог хаягдал үүсгүүлэхгүй байх чиглэлээр тогтмол хяналт тавьж, шаардлага хүргүүлэн ажиллаж байгаа аж.

Орой 18-21 цагт л хог гаргаж хаяж, бусад цагт хог хаяхгүй

Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугар мэдээлэл өглөө. Тэрбээр” Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Дүүргийн төвийн зургаан хороо буюу байшин хороолол дунд өдрийн цагаар хог хаяхыг хориглосон захирамж гаргасан. Оройн 18-21 цагийн хооронд иргэн аж ахуйн нэгж төвлөрсөн хогийн цэгт хогоо гаргаж хаях ёстой. Бусад цагуудад хог хаяж болохгүй.  Хэрэв зааснаас бусад цагт хог хаясан тохиолдолд хууль, дүрэм журам зөрчсөн гэж үзэж торгуулийн арга хэмжээ авна.

Чингэлтэй дүүрэг 24 цагийн хугацаанд дүүргийн хэмжээнд хог ачилтыг гурван удаа хийдэг. Өглөө, өдөр, шөнийн цагаар хог ачдаг ч хогийн цэгүүд үргэлж хогтой хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн оршин суугчдаас ч санал гомдол ирдэг.

Тиймээс 18-21 цагт л хог гаргаж хаяж, бусад цагт хог хаяхгүй. Хэрэв гудамж талбайд зааснаас бусад цагт хог хаявал, хогийн цэг дээр хаясан ч торгуулийн арга хэмжээ авна. Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 30 нэгжээр, аж ахуй нэгжийг 300 нэгжээр торгодог зохицуулалттай.

Тохижилт үйлчилгээний ажилтнууд өдөр бүр 21:00 цагаас дүүргийн хэмжээнд хог ачна. Зохион байгуулалтын хувьд илүү зохион байгуулалттай болж байгаа.  Аж ахуй нэгж, иргэдийн хамгийн боломжит цагт тулгуурлаж хог нийтээр хаях цагийг тогтоосон. Захирамжийг гаргахдаа дүүргийн иргэдийн саналыг харгалзаж гаргасан” гэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 2 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 4 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 6 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 5 цаг 8 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 5 цаг 10 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 5 цаг 20 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 5 цаг 21 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 5 цаг 23 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 5 цаг 28 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 9 цаг 32 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 9 цаг 36 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 9 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 9 цаг 43 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 9 цаг 44 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 9 цаг 45 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 9 цаг 46 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 9 цаг 48 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top