x

АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөх ёслол болон хүндэтгэлийн бусад үйл ажиллагаанд оролцохоор бямба гаргийн орой Вашингтонд хүрэлцэн иржээ.

Тэрбээр Флорида муж улсын Уэст-Палм-Бич хотоос цэргийн нисэх онгоцоор гэргий Меланиа Трамп, хүү Бэррон нарын хамтаар “Special Air Mission 47” гэх тусгай нислэгээр иржээ. Мөн Д.Трампын охин Иванка болон түүний нөхөр Жаред Кушнер нар дагалдан ирсэн байна. Харин хүү Эрик, түүний эхнэр Лара нарыг "Trump Force One" хувийн нисэх онгоцоор АНУ-ын нийслэлд хүргэсэн гэж "Reuters" агентлаг мэдээлжээ.

"Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай Мар-а-Лагогоос Вашингтоныг зорилоо. Энэ бол манай улсыг амжилтад хүргэх гайхалтай аялал юм!" гэж Трамп-Вэнсийн шилжилтийн багийн төлөөлөгч болох Каролин Левитт  олон нийтийн X сүлжээнд бичсэн байна. 

Эрх мэдлийг шилжүүлэх ёслол Вашингтоноос 30 бээрийн зайд орших Виржиниа муж улсын Стерлинг хот дахь Трампын үндэсний гольфын клубийн нэгэн тансаг клубт тансаг үдэшлэг зохиож, салют буудуулснаар эхэлсэн байна. Үдэшлэгт технологийн компаниудын төлөөлөгчид болон бизнесийн ертөнц дэх Трампын найзууд, хэвлэл мэдээллийн одод оролцжээ.  

Уг үдэшлэгт оролцсон 500 зочинд зориулж Элвисийг дуурайгч Лео Дэйс, өмнө нь Д.Трампын улс төрийн үйл ажиллагаанд оролцож байсан тенор хоолойтой дуучин Кристофер Макио нар ая дуугаа өргөсөн байна. 

Өдгөө 78 настай Д.Трамп тангараг өргөхийн өмнө ням гарагт Вашингтон хотын төвд орших “Capital One Arena" цогцолборт дэмжигчидтэйгээ уулзана. Тэрбээр нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт Зүүн эргийн цагаар 12 цагт тангараг өргөх юм.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, даваа гарагт хүйтрэх төлөвтэй байгаа тул тангараг өргөх ёслолыг Капитолын ордны Дугуй танхимд, Пенсильванийн өргөн чөлөөнд хийх парадыг “Capital One Arena”-д зохион байгуулахаар өөрчилсөн байна. 

“Бид зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Одоо маш тав тухтай байх болно" гэж Д.Трамп "NBC News" телевизэд утсаар ярилцлага өгөхдөө хэлжээ. 

Тангараг өргөх ёслол болон бусад хүндэтгэлийн ёслолтой холбоотой үйл ажиллагаанд кантри хөгжмийн одод болох Кэрри Андервуд, Билли Рэй Сайрус, Жейсон Олдин, “Village People” диско хамтлаг, реп дуучин Нелли, хөгжимчин Кид Рок нар оролцох ажээ. 

Мөн жүжигчин Жон Войт, бөх Халк Хоган нар, Д.Трампыг дэмждэг компаниудын удирдлагууд болох “Tesla”, X компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск, “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, “TikTok”-ийн гүйцэтгэх захирал Шоу Цу Чу нар оролцох төлөвтэй байна.

Трампыг Вашингтонд хүрэлцэн ирэхээс өмнө тангараг өргөхийг нь эсэргүүцэн хэдэн мянган хүн бямба гарагт жагсжээ. Эмэгтэйчүүдийн эрх, шударга ёсны төлөө тэмцэгчид, мөн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэгчид Д.Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Үндсэн хуулиар олгогдсон тэдний эрх зөрчигдөж болзошгүй бодлогыг эсэргүүцэн жагссан байна.

Д.Трамп тангараг өргөхийг эсэргүүцсэн жагсаал энэ удаад өмнөхөөс өргөн цар хүрээтэй болоогүй байна.  Зохион байгуулагчид жагсаалд 50 000 хүн оролцоно гэж таамаглаж байсан бол 25 000 орчим хүн оролцжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 5 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 8 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 9 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 2 цаг 11 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 2 цаг 14 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 2 цаг 23 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 2 цаг 25 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 2 цаг 27 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 2 цаг 32 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 6 цаг 35 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 6 цаг 40 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 6 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 6 цаг 46 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 6 цаг 47 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 6 цаг 48 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 6 цаг 49 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 6 цаг 51 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top