x

Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар

Мөн үйлдвэрлэгчдийн ярилцлагаас дүгнэхэд (i) татвар, НДШ, гаалийн татвар дарамт болохоос гадна үйлдвэрлэл явуулж байгаа хүн бүр шударгаар төлдөг татварын систем байхгүй байгаа нь албан ёсоор үйл ажиллагаагаа эрхэлж буй бизнесүүдэд шударга бус өрсөлдөөний нөхцөлийг үүсгэж байна; (ii) төрөөс явуулж буй үйлдвэрлэлийг дэмжих бодлого хөтөлбөрүүд урт хугацаанд тогтвортой хэрэгждэггүй, хэрэгжүүлэх явц нь доголдолтой, хүнд суртал ихтэй байдаг нь үйлдвэрлэгчдэд дэмжлэг болохоосоо илүүтэй чирэгдэл учруулж байна гэжээ.


Манай улсын оёдлын салбарт 2023 оны байдлаар 1,342 үйлдвэрлэгч байна. Гэхдээ тэдний зөвхөн дөрөвний нэг ААН (аж ахуйн нэгж), бусад нь ХХЭ (хувиар хөдөлмөр эрхлэгч), гуравны нэг нь УБ хотод, бусад нь орон нутагт байршилтай.

310 ААН-ийн 259 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК), 37 нь нөхөрлөл хоршоо, 5 нь төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ, цэрэг цагдаа зэрэг хүчний байгуулагуудын хувцас оёдог), 4 нь хувьцаат компани (ХК) юм байна. Салбарын нийт ажиллагсадын тоо 6100 бөгөөд нийт үйлдвэрлэгчдийн 64 хувь нь 1-2 ажилчинтай, дундажаар бол  4.5 ажиллагчидтай ажээ. (ОСНМХ-Оёдлын салбарын нэгдсэн мэрэгжлийн холбоо).

Гэтэл, энэ салбарт цагтаа, 30,000 ажиллагсадтай, МУ-ын экспортын гучин хувийг гаргаж, бүтээгдэхүүнээ бүгдийг нь (97 хувийг) АНУ-д гаргаж  байлаа. Оёмол сүлжмэл бүтээгдэхүүний олон талт хэлэлцээрийн (ОСБОТХ) МУ-ын квотийг ашиглахаар Хятад, Солонгос, Тайван, Сингапурын оёдлын нийт 66 компани 1995 оноос 2005 оны хооронд Монголд ирж ажиллаж байлаа. 2005 оны эхээр энэ хэлэлцээрийн хугацаа дууссанаар эдгээр компаниуд Монголоос гарснаар оёдлын салбар уналтанд орсон.

Тэгвэл өнөөдөр энэ салбар ямар байдалд байгаа, яаж сэргээж хөгжүүлэх тухай судалгааг “Хөгжлийн Шийдэл” төрийн бус байгууллагын (ТББ) захиалгаар Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилтээр, ЭН АР СИ СИ  компанийн 2023 оны эцсээр хийсэн байна.

Судалгаанд Улаанбаатар (УБ) хот, Дархан-Уул, Орхон, Дорнод, Завхан аймгийн 103 үйлдвэрлэгч, бүх аймаг, нийслэлийн 402 хэрэглэгчид хамрагдаж, мөн гучаад үйлдвэрлэгчид, арваад  бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, судлаачдыг оролцуулжээ.

Салбарын өнөөгийн нөхцөл байдал

Салбарт албан болон албан бус бизнесийн ялгаа их. Оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Гол бүтээгдэхүүн нь үндэсний хэв маягтай дээл, хувцас. Үйлдвэрлэгчдийн талаас илүү нь ийм  бүтээгдэхүүн гаргадаг. Масс үйлдвэрлэл захиалгат үйлдвэрлэлийг бодвол илүү төрөлжих хандлагатай байна.

Үйлдвэрлэгчид хэлбэрээсээ хамаараад ялгаатай ч , дунджаар хүчин чадлынхаа 60 хувийг ашигладаг. Хөдөлмөрийн бүтээмжээр УБ, Дархан-Уул, Орхон аймгууд тэргүүлдэг. Экспортод бараг гаргадаггүй, борлуулалтын дийлэнхийг  тухайн орон нутгийн зах зээл эзэлдэг.

Бүтээгдэхүүний өртгийн дөчин хувийг түүхий эдийн зардал, дараа нь цалин ордог. ААН-үүдийн хувьд татвар гуравдах том зардал, ХХЭ-н хувьд захиргааны зардал. Үйлдвэрлэлийн зардал орон нутгаар ялгаатай. Энэ салбарын түүхий эд материалыг Монголд бараг үйлдвэрлэдэггүй, импортынх байдаг. Дотоодоос зөвхөн зарим арьс шир, туслах материал хэрэглэдэг.

Сорилт

Энэ салбарын хамгийн гол сорилт бол хүний нөөцийн хомсдол. Оёдолчин, эсгүүрчин, дизайнерын мэргэжлийн ажилтнууд хамгийн их дутагдалтай. Хэт жижиг үйлдвэрлэгчид маш олон болсон, мэргэжлийн боловсролын сургалтын чанар муудсан. Бичил үйлдвэрлэгчид олшрооод байгаа нь (i) салбарт ар гэрийн асуудлаас болж уян хатан цагаар ажиллах шаардлагатай эмэгтэйчүүд давамгайлдаг; (ii) хямд төсөр хөрөнгө оруулалтаар жижиг хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой; (iii) олон жилийн турш төр болон олон улсын байгууллагуудын өрхийн үйлдвэрлэл дэмжих бодлого хөтөлбөрүүдийн үр дүн гэж үйлдвэрлэгчид болон мэргэжилтнүүд үзэж байна.

Дараачийн асуудал бол эргэлтийн хөрөнгийн дутагдал учир нь үүнээс болоод ААН-үүд, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд материалын нөөц бүрдүүлэлтээ цагтаа хийж чаддаггүй.

Мөн ААН-үүдийн хувьд түүхий эд олдохгүй байх, нийлүүлэлт хоцрох, болон мэдлэг чадвар дутдаг.  ХХЭ-дийн хувьд тоног төхөөрөмж байхгүй,  хүрэлцэхгүй, насанд хүрсэн хүний биеийн хэмжээний стандарт хуучирсан зэрэг асуудлууд орж байна. Орон нутагт зарим дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж дутагдалтайгаас зарим ажиллагааг хотод хийлгэхээр зардал өсдөг, тйим дэвшилтэт  тоног төхөөрөмж авсан ч засвар үйлчилгээ хийх боломжгүй байдаг.

Хамтрах хэрэгцээ

Жижиг үйлдвэрлэгчдийн хувьд хамтрах хэрэгцээ их байдаг. Түүхий эдээ хамтарч татах, тоног төхөөрөмжийн асуудлаа дундаа шийдэх, том захиалга аваад хамтарч гүйцэтгэх, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй томоохон үйлдвэрүүдээс туршлага судлах зэрэг хэрэгцээ байдагч хамтарч ажиллах арга хэлбэрээ сайн олохгүй байна.

Хамтарч ажиллах эрмэлзлэл байгаа хэдий ч хамтын ажиллагааны туршлага хомс, кластерын ойлголт дутмаг, бусад үйлдвэрлэгчдийн талаар мэдээлэл муутай.

Мөн үйлдвэрлэгчдийн ярилцлагаас дүгнэхэд (i) татвар, НДШ, гаалийн татвар дарамт болохоос гадна үйлдвэрлэл явуулж байгаа хүн бүр шударгаар төлдөг татварын систем байхгүй байгаа нь албан ёсоор үйл ажиллагаагаа эрхэлж буй бизнесүүдэд шударга бус өрсөлдөөний нөхцөлийг үүсгэж байна; (ii) төрөөс явуулж буй үйлдвэрлэлийг дэмжих бодлого хөтөлбөрүүд урт хугацаанд тогтвортой хэрэгждэггүй, хэрэгжүүлэх явц нь доголдолтой, хүнд суртал ихтэй байдаг нь үйлдвэрлэгчдэд дэмжлэг болохоосоо илүүтэй чирэгдэл учруулж байна гэжээ.

Төрийн бодлого, шийдвэртэй холбоотой хүндрэл бэрхшээлийг нэгдсэн байдлаар салбараа төлөөлж бодлого боловсруулагчдад хүргэх ажилд мэргэжлийн холбоод чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үйлдвэрлэгчид үзэж байна. ХХЭ-дийн дунд мэргэжлийн холбооны гишүүнчлэл бага, ААН-үүдийн гишүүнчлэл өндөр байна.

Боломж

Оёдлын салбар цаашид ч өргөжин тэлэх төлөвтэй байна. Үйлдвэрлэгчдийн бараг 80 хувь нь ирэх гурван жилд үйлдвэрлэлээ өргөжүүлнэ, ААН-дийн 30 хувь нь экспортонд гаргах төлөвлөгөөтэй, өнгөрсөн жилд ч тодорхой хөрөнгө оруулалт хийжээ. Хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгө, банкны зээл, ЖДҮ-ийг дэмжих сангаас гаргажээ.

Үйлдвэрлэгчдийн дийлэнх нь  бизнэсээ өргөжүүлэхэд мэдлэг ур чадварын хувьд, талаас илүү нь техник технологийн хувьд боломжтой,  харин ердөө 10 хувь нь санхүүжүүлэх боломжтой гэжээ.

Үйлдвэрлэгчид салбарын хөгжлийн чиг хандлагын талаарх мэдлэг чадвараа дээшлүүлж, хүний нөөцөө өөрсдөө сургадаг болжээ. Хүний нөөцөө тогтвортой ажиллуулахын тулд ажлын байрны нөхцөлийг сайжруулах, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэх, уян хатан цагаар ажиллуулах зэрэг сайн туршлагууд нэвтэрч  байна.

Үйлдвэрлэгчид том захиалга аваад өөр үйлдвэрүүдтэй хувааж хийдэг, захиалга их үед туслан гүйцэтгэгч ажиллуулдаг болж байна. Том үйлдвэрлэгчид кластер хэлбэрээр ажиллахаас гадна, өртгийн сүлжээ байгуулж, орон нутагт өргөжүүлэх хандлагатай байна.

Хэрэглэгчдийн судалгаагаар Монголд үйлдвэрлэсэн хувцас чанар технологийн хувьд эрс сайжирсан, хэмжээ, материал, эсгүүр, эдэлгээ, дизайн зэргээр импортын хувцаснаас давуу гэж хэрэглэгчдийн олонх нь үзэж байна. Гэхдээ үүнийг хэрэглэгчид тэр бүр мэддэггүй. Том үйлдвэрлэгчид зар сурталчилгаа, маркетинг дээрээ дорвитой анхаардаг бол, жижиг үйлдвэрлэгчид зар сурталчилгаа, маркетингийн асуудлыг тоодоггүй, хэрхэн хийх мэдлэг чадвар дутагддаг гэж судалгаа харуулжээ.

Шийдэл

Үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд санхүүгийн дэмжлэг, сургалт, зөвлөгөө, мэдээлэл чухал гэж үзэж байна. Тухайлбал, хүний нөөцийн сургалт, хөгжлийн дэмжлэг, бизнесийн удирдлагын сургалт, зөвлөгөө, техник, технологийн чиглэлийн сургалт, зөвлөгөө их чухал.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 2 цаг 17 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 2 цаг 20 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 2 цаг 21 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 2 цаг 23 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 2 цаг 26 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 2 цаг 35 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 2 цаг 37 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 2 цаг 39 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 2 цаг 44 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 6 цаг 47 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 6 цаг 52 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 6 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 6 цаг 58 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 6 цаг 59 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 7 цаг 0 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 7 цаг 1 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 7 цаг 3 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top