Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын 2024 оны урьдчилсан мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцуулжээ. 2024 нүүрсний экспортын орлого 8,694.7 сая ам.долларт хүрсэн байна.
Өнгөрөгч онд экспортолсон нүүрсний хэмжээ 83,721 мянган тоннд хүрч, манай улсын нүүрсний экспорт түүхэндээ анх удаа 80 сая тонноос давсан байна. Мөн гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын нийт дүн 13,246,287,070.5 долларт хүрчээ.