Монгол улсад ажилласан ОУВС-гийн ажлын хэсгийн үнэлгээний тухай мэдээлэл гарчээ. Тус ажлын хэсгийн дүгнэлтэд, “Эдийн засгийн өсөлт хүчтэй хэвээр байгаа бөгөөд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхлэх үеийнхээс гадаад нөхцөл байдал сайжирсан байна. Төсвийн алдагдал хүлээж байснаас хамаагүй хурдан сайжирч, Засгийн газрын жилийн эцэст макро - эдийн засгийн зорилтуудаа хангахаар ажиллаж байна.
Харин гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, хэрэглээний зээлийн өсөлтийг бууруулах шаардлагатай гэж үзсэн байна. Үүний зэрэгцээ, арилжааны банкууд 2017 оноос эхэлсэн дахин санхүүжилт хийх хүчин чармайлтаа биелүүлэх нь нэн чухал юм” гэжээ.
ОУВС-гийн 2019 оны хөтөлбөрийн зорилго нь улсын өрийг багасгах, олон улсын нөөцийн хуримтлалыг сэргээх, банкны системийг сайтар төлөвлөх боломжийг олгох явдал юм.
Монгол улсын урт хугацааны өсөлтөд шаардлагатай гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын орчинг бэхжүүлэх нь чухал байгааг мөн дурджээ.
Монгол улсад ажилласан ажлын хэсгийнхэн, Хөтөлбөрийн хүрээнд, эдийн засгийн хямралыг даван туулах талаар эрх баригчдын зүгээс ихээхэн ахиц дэвшил гаргасан байна. Эдийн засаг 6 хувиар өсч, төсвийн ерөнхий тэнцэл их хэмжээний алдагдалтай байснаа бодвол бага зэрэг ашигтай гарсан ба Засгийн газрын өр нь огцом буурсан хэмээн онцолжээ.
Цаашид чанаргүй зээлийн асуудлыг илүү хурдан шийдэх, мөнгө угаахын эсрэг тогтолцоог бэхжүүлж, улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг сонгон шалгаруулах, үнэлэх боломжийг сайжруулах шинэчлэлээ түргэвчлэх шаардлагатай.Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын ач холбогдлыг үнэлж бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд анхаарах ёстой гэдгийг уг тайланд өгүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)