x

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.11.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 60.3 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Чуулганы 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх Төсвийн байнгын хороо, УИХ дахь АН-ын санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн дүн шинжилгээний дүгнэлттэй тус тус танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалтыг явуулсан.

Хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй 14 саналаар санал хураалтыг үргэлжлүүлэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Э.Одбаяр, Ж.Золжаргал, Б.Бейсен нар өмнө нь санал хураалгасан зарчмын зөрүүтэй саналыг хүчингүй болгох горимын санал гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Мөн хуулийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооноос дэмжээгүй саналуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус Байнгын хорооны саналуудыг дэмжлээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгүүдийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзсэн тул Төсвийн болон Хууль зүйн байнгын хороонд буцаав.

Дараа нь Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Улсын Их Хурал 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг эхлүүлж, төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Иймд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд тус бүрээр санал хураалт явуулахад, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв, Эдийн засгийн байнгын хороонд тус тус шилжүүлэв.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ба нэр дэвшигчид: Хэн ялах вэ? 58 мин КИВИ: Анхны бүрэлдэхүүнээрээ тоглож, хит дуунуудаа дуулна 1 цаг 45 мин Зөвлөлт молги-орос гацаанд хувираад дээрэлхэв 2 цаг 14 мин Брейк дансерүүдийн биед өөрчлөлт гарч буйг эрдэмтэд тогтоов 2 цаг 41 мин The Beatles цомгоо бичүүлсэн дуу бичлэгийн төхөөрөмжийг дуудлага худалдаанд тавьжээ 2 цаг 50 мин Дэлхийн хамгийн үнэтэй дотуур байртай сургуулиуд: Жилийн $100 мянгаас эхэлнэ 3 цаг 3 мин Дэлхийд ямар ургамал, амьтад мөхлийн ирмэгт ирэв? 3 цаг 10 мин Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм 6 цаг 10 мин Монгол бахархлын өдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 6 цаг 31 мин Цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрнэ 6 цаг 37 мин Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цаг 3 мин Ж.Батсуурь: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг ирэх онд 1.2 их наяд төгрөгт хүргэнэ Өчигдөр 16 цаг 48 мин ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Уржигдар 13 цаг 21 мин Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ Уржигдар 12 цаг 17 мин МУГЖ Д.Алтанхуягийг ДБЭТ-ын захирлаар түр томиллоо Уржигдар 12 цаг 12 мин Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэн нүхэн гэрт нүүлгэж оруулъя Уржигдар 11 цаг 58 мин Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдлаа Уржигдар 11 цаг 01 мин Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ Уржигдар 10 цаг 56 мин Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Уржигдар 10 цаг 50 мин Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баяраар хилийн боомтууд амарна Уржигдар 10 цаг 39 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа яв... Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй! Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг” Трампын аврал ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... Шоон доторх цамхгийг Саудын Арабад босгоно Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... Ц.Баатар: Казахстан нь газар зүйн байршил, түүхэн уламжлалын... ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байн... DAILYMAIL “сэтгэл царцаасан” 2025 оны мэргэ төлгийг сануулав... Хүүхэд хахаж, амьсгал нь боогдсон үед ямар арга хэмжээ авах ... Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ Big Loyalty хөтөлбөрийн азтанууд тодорсоор байна Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад э...
Top